top of page

Яагаад маш олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд гиалуроны хүчил агуулдаг вэ ?

Updated: Sep 25, 2024

 

Гиалуроны хүчил гэж юу вэ? Яагаад маш олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнд агуулагддаг вэ? Гиалуроны хүчил гэж юу вэ?

 

Нью Йорк хотод төвтэй, ТУЗ-ийн гэрчилгээтэй арьсны эмч Нава Гринфилд: Гиалуроны хүчил нь арьсанд их хэмжээгээр агуулагддагм, усыг холбодог молекул (албан ёсоор гликозаминогликаны төрөл гэж нэрлэдэг) юм гэж тодорхойлжээ.


Их хэмжээний усны молекулуудыг өөртөө татаж, арьсанд хадгалах зарчмаар үйлчилдэг бөгөөд энэ нь арьсны чийгшил, булбарай байдлыг хадгалахад зайлшгүй шаардлагатай байдаг байна.


Хөгшрөлтийн эсрэг олон төрлийн бүтээгдэхүүнд гиалуроны хүчил агуулагдаж байгаагийн нэг шалтгаан нь нас ахих тусам арьсанд агуулагдах гиалуроны хүчлийн агууламж буурдагтай холбоотой юм гэж Скотсдейлийн дерматологич Каран Лал тайлбарлажээ. Бидний бие махбодь болон гиалуроны хүчил бол адилхан л  байгалын бүтээлүүд, лабораторийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь арьсны гадаргуу дээр "усны молекулуудыг татаж, барьдаг".


Энэ нь алдагдсан чийгшлийг сэргээж, улмаар хялгасан үрчлээ, болон гүн үрчлээсийг  нарийсгахад тусалдаг.

 

Гиалуроны хүчлийн ашиг тус юу вэ?

 

Гиалуроны хүчил нь олон зуун арьс арчилгааны бүтээгдэхүүний шошгон дээр харагддагаас гадна TikToks, YouTube-ийн хичээлүүд, тэр ч байтугай телевизийн сурталчилгааны од болсон. Энэ найрлага маш олон шалтгааны улмаас хаа сайгүй харагддаг байна.


Арьсны гадаргууг чийгшүүлнэ: Нас ахих тусам бидний бие коллаген, гиалуроны хүчлээ алдаж байдаг тул арьс илүү амархан чийгшилээ алддаг. Беверли Хиллзийн арьсны эмч, Өмнөд Калифорнийн их сургуулийн клиникийн багш Анагаах ухааны доктор Циппора Шэйнхаус хэлэхдээ  гиалуроны хүчил нь хүрээлэн буй орчны чийгийг шингээж, арьсны гүнийг бүрэн чийгшүүлэхэд тусалдаг гэжээ.


Арьсны давхаргыг хэрхэн хамгаалдаг вэ? Хуурай арьс нь хамгаалалтын давхаргыг алдагдуулж, нимгэрүүлэх, батга гарах, барзайх (бусад шинж тэмдгүүдийн хамт) үүсгэдэг. Гиалуроны хүчил болон бусад чийгшүүлэгч агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх нь таны арьсны хамгаалалтын давхаргыг хэвийн болгоход тусална.


Үрчлээс арилгахад нөлөөлнө: Доктор Лал "Гиалуроны хүчил нь арьсны чийгийг нэмэгдүүлснээр үрчлээг багасгаж чадна" гэжээ.


Арьсны хэмжээ болон бүтцийг сэргээхэд тусална: Хэрэв нас ахих тусам таны арьс суларч залуу төрхөө алдаж байгаа бол та гиалуроны хүчил хэрэглэж болно. Гиалуроны хүчлээр суларсан хэсгийн арьсыг нөхөж дүүргэх тарилага байдаг.  (гэхдээ энэ талаар дараа дэлгэрэнгүй ярих болно).



 

Гиалуроны хүчлийг хэн хэрэглэх шаардлагатай вэ?

 

Гиалуроны хүчил бүх төрлийн арьсанд тохиромжтой гэж доктор Шейнхаус хэлжээ. Уг найрлага нь хэт хүчтэй биш бөгөөд батга, rosacea эсвэл арьсны харшлын урвалыг өдөөдөггүй" гэж мөн хэлсэн байна . Гэхдээ маш бага хэмжээний сөрөг үр дагавар гарах  магадлалтай.


Гоо сайхны химич Сандра Бонтемпо хэлэхдээ хуурай эсвэл хөгшрөлт явагдаж буй арьстай хүмүүс гиалуроны хүчил хэрэглэх нь хамгийн их ашиг тусаа өгөх болно. "Нас ахих тусам бидний биеийн гиалуроны хүчил ялгаруулалт багасдаг тул дунд болон түүнээс дээш насныханд хамгийн их нөлөө үзүүлэх болно" гэж тэрээр хэлжээ.


Гиалуроны хүчлийн нэрэнд "хүчил" гэсэн үг байдаг хэдий ч мэдрэмтгий арьсыг ч эмзэгшүүлэхгүй тул хүн бүрт тохирсон аюулгүй найрлага юм. Бидний бие өөрсдөө гиалуроны хүчлийг үйлдвэрлэдэг учраас нэмэлтээр энэ найрлагыг хэрэглэхэд ямар ч гаж нөлөө байхгүй гэж Бонтемпо хэлжээ. "Хэрэв энэ орцийг агуулсан бүтээгдэхүүнээс гаж нөлөө илэрвэл эмчтэйгээ заавал зөвлөлдөөрэй - идэвхитэй болон идэвхигүй бусад найрлагаас шалтгаалсан байж болзошгүй тул гэж анхааруулав.

 

Гиалуроны хүчлийг хэрхэн хэрэглэх талаар арьс судлаачдын байр суурь

 

Гиалуроны хүчил агуулсан олон бүтээгдэхүүн зах зээлд борлуулагддаг ч хөнгөн, усархаг бүтэцтэй гиалуроны хүчил агуулсан серум хэрэглэх нь хамгийн үр дүнтэй сайн сонголт гэж доктор Лал дурдсан байна. Эдгээр серумыг арьсаа цэвэрлэсний дараа чийгтэй байхад нь түрхэх нь хамгийн тохиромжтой. Лал эмч мөн гиалуроны хүчил агуулсан нүүрний тосыг зөвлөж байна. Эдгээр нь хөнгөн гель, өтгөн  тос зэрэг олон төрлийн бүтэцтэй бөгөөд өглөө, оройд түрхэж болно.


Гиалуроны хүчилтэй бүтээгдэхүүнийг сонгохдоо орцын жагсаалтанд нь пептид болон керамидууд агуулсан эсэхийг хайж олохыг Доктор Лал зөвлөж байна: "Пептидүүд нь арьсны хувьд барилгын материал бөгөөд арьсыг чийгшүүлж, чийгийг хадгалахад тусалдаг. Керамидууд нь арьсны саадыг сэргээж, гиалуроны хүчлээс гадна арьсны чийгшлийг маш сайн нэмэгдүүлдэг.

Сурталчилгаа

 

 

Гиалуроны хүчилтэй филлер гэж юу вэ?

 


Гиалуроны хүчил нь тарилага хэлбэрээр байдаг. "Гиалуроны хүчлээр арьсыг дүүргэнэ гэдэг нь тухайн тарилгыг тарьсан хэсгийн сул зайг дүүргэж эзэлхүүнийг нөхөн төлжүүлж, хуучин залуу дүр төрхөө бий болгохын тулд усыг өөртөө татдаг" гэж Нью Йорк хотын зөвлөлийн гэрчилгээтэй арьсны эмч Шерин Идрис тайлбарлав. "Энэ нь таны нүүрний унжиж суларсан харагдах байдлыг багасгаж, зураас, үрчлээг бүхэлд нь нөхөж дүүргэдэг байна."


Одоогоор Хүнс, Эмийн Захиргаанаас (FDA) дараах нэршилтэй Restylane, Restylane Silk, Restylane Lyft, Restylane Refyne, Restylane Defyne, Restylane Kysse, Belotero, Juvéderm, Juvéderm Voluma, Juvéderm, Juvéderm Voluma, Juvéderm, Juvédermrev, Juvédermrev, Juvedermrevderm, Restylane Lyft гиалуроны хүчил агуулсан филлер тарилгуудыг зөвшөөрсөн байна. Доктор Идрисийн хэлснээр эдгээр тарилгуудыг хамар уруулын нугалаас, марионет зураас (амны булангаас эрүү хүртэл босоо тэнхлэгт сунадаг үрчлээ), хацар томруулах, эрүү томруулах, нүдний доод хэсэг, уруул, нуруу гар зэрэгт хэрэглэж болно.


Филлер тарилага нь хүн бүрт харилцан адилгүй тунгаар хийгддэг тул өөрт тохирох хэмжээгээ  арьсны эмчтэйгээ ярилцах нь хамгаас чухал шүү. "Зураачид олон төрлийн бийртэй байдаг шиг  арьсны эмч бүрт өөр өөрийн гиалуроны хүчил байдаг" гэж доктор Идрис тайлбарлав. "Ижил найрлагаас бүрддэг боловч томъёоны молекулуудын хэмжээ, тэдгээрийг хэрхэн холбосон зэргээс шалтгаалан нягтрал, өргөх чадвар, урт наслалтаараа ялгаатай байдаг."


Гиалуроны хүчлийн тарилгийн хамгийн шилдэг жишээ бол хатуу шинж чанараараа илүү их жинг тэсвэрлэх чадвартай, өнгөц зураас, үрчлээсэнд зориулсан илүү нарийн, уян хатан филлер болох Белотеротой юм.

 

Гэхдээ энэ нь насан туршийнх биш

 

Гиалуроны хүчил агуулсан филлерийн үйлчилгээ нь үүрдийнх биш. Мөн тарилгын хугацаа дуусахад эргэж хэвэндээ ордог. Бостонд төвтэй нүүрний гоо сайхны мэс засалч Мин С.Ан Allure -т ярихдаа арьсны эмч гиалуронидаза ферментийг оруулаад хэдэн минутын дотор филлерийг арьсанд уусгана, хэрэв та үр дүнд сэтгэл хангалуун бус байвал "Фермент хурдан ажилладаг тул- материал нь шууд арьсанд нэвчиж, 24-48 цагийн дотор бүрэн хэлбэрээ олдог" гэжээ. Гэсэн хэдий ч зөгийн харшилтай хүмүүс гиалуронидаза дээр суурилсан тарилгад орохоосоо өмнө болгоомжтой хандаж, арьсны эмчтэй ярилцаарай, учир нь энэ фермент зөгийн хорд маш ихээр агуулагддаг байна.


Гиалуроны хүчлийн филлер тарилага нь хүн бүрт тохирохгүй.


Гиалуроны хүчилтэй филлер тарилага нь жирэмсэн эхчүүдээс бусад ихэнх хүмүүст тохиромжтой. Жирэмслэлт ба филлерийн талаар хангалттай мэдээлэл байдаггүй ч арьсны эмч нар айж эмээж буй хүмүүст тариа хийхээс зайлсхийдэг. Мөн арьсны халдвартай бол эдгээр тарилгыг хийлгэлгүй алгасах хэрэгтэй. Эхлээд халдвараа эмчил, дараа нь арьс гоо заслын эмчдээ хандаарай.

Сурталчилгаа

 

 

Гиалуроны хүчлийн тарилгын эрсдэл

 

Хэрэв та гиалуроны хүчилтэй филлер тарилганд орох гэж байгаа бол хэд хэдэн эрсдэл байгааг тооцоорой. "Ямар нэгэн тарилгын үед хөхрөх, хавдах нь хамгийн түгээмэл гаж нөлөө юм" гэж доктор Идрис хэлсэн. "Гэхдээ эдгээр нь богино хугацаанд үргэлжилдэг гэдэг сайн мэдээ байна." Нэмж хэлэхэд, эмчилгээг эхлэхээс долоо хоногийн өмнө аспирин, ибупрофен, улаан дарс гэх мэт цус шингэрүүлэгч бодис хэрэглэхээс зайлсхийж хөхрөх магадлалыг бууруулж болно.


Доктор Идрисийн хэлсэн хамгийн том асуудал бол цусны судсанд (судасны бөглөрөл гэж нэрлэгддэг) филлерийг санамсаргүйгээр шахаж, эд эс үхэж, шархалж, сорви үүсгэдэг. Сайн мэдээ гэвэл энэ нь ховор тохиолддог бөгөөд дээр дурдсан гиалуронидаза нь таны биед хурдан шингэж байвал филлерийг уусгахад тусалдаг.

 

Гиалуроны хүчил:

 

Гиалуроны хүчил нь арьсыг чийгшүүлэхийн тулд бидний биеэс үйлдвэрлэдэг бодис. Мөн арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, үрчлээг илт багасгах гэх мэт асар их ашиг тусыг өгдөг лабораторид бүтээгдсэн арьс арчилгааны найрлага юм. Гиалуроны хүчил нь нүүрний арьсыг толигор өнгөлөг болгоход тусалдаг арьсны филлерт агуулагддаг.


Гэхдээ тарилга эрсдэлтэй байдаг. Эмчтэйгээ ярилцаж, танд болон таны арьсны зорилгод тохирох эсэхийг мэдэх нь илүү дээр.





 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Logo
  • Instagram
  • Facebook
  • Twitter

© 2024 Hariult.com

bottom of page