Эрчүүдийн ургамал гэж нэрлэгддэг ТОНГКАТ АЛИ !
- UlziiSaiHAn
- Oct 24, 2024
- 5 min read
Тонгкат Алигийн Эрчүүдэд Үзүүлэх Ашиг Тус
Эрчүүд та нар Тонгкат Алигийн ашиг тусыг талаар сонирхож байсан уу? Тэгвэл та зөв нийтлэлээ уншиж байна !
Тонгкат Али нь Eurycoma longifolia, E. longifolia, эсвэл longjack хэмээн нэрлэгддэг бөгөөд Зүүн Өмнөд Азид ургадаг бутлаг мод юм. Уг ургамлын хэсэг бүрийг олон төрлийн өвчнийг эмчлэхэд ашигладаг ба үндсийг нь уламжлалт анагаах ухаанд антибиотик, хоолны дуршил бууруулагч, болон бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэгч болгон хэрэглэж ирсэн түүхтэй.
Сүүлийн үед энэ ургамал нь тестостероны түвшинг нэмэгдүүлэх, бэлгийн үйл ажиллагааны алдагдлаас сэргийлэх чадвартай гэж олон нийтэд танигдаад байна.
Судалгааны үр дүн юуг хэлж байна?
Тонгкат Али гэж юу вэ?
Та магадгүй эрчүүдийн фитнесс блог эсвэл подкастуудаас Тонгкат Алигийн талаар сонсож байсан байх. Гэхдээ Тонгкат Али бол фитнесс нөлөөлөгчдөөс хавьгүй өмнө алдаршисан нэмэлт юм.Индонез, Вьетнам, Тайланд, Малайз зэрэг орнуудад ургадаг Тонгкат Али нь Simaroubaceae овгийн цэцэгт ургамал юм. Энэхүү ургамал нь флавоноид, алкалоид, эвриконоид гэх мэт антиоксидантын үүрэг гүйцэтгэдэг биологийн идэвхт нэгдлүүдийг агуулдаг ба чөлөөт радикалуудаас үүдэлтэй эсийн гэмтэлтэй тэмцдэг байна.
E. longifolia-г нунтаг эсвэл капсул хэлбэрээр хэрэглэх боломжтой ба кофетой хольж хэрэглэснээр үр дүнг нь нэмэгдүүлэх боломжтой. Тонгкат Алигийн энгийн тун нь 50-200 мг байдаг ч ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаас хамаарч тун нь өөр байж болно.
Тонгкат Али ямар ашиг тустай вэ ?
Тонгкат Алигийн үндсэн ханд нь Зүүн Өмнөд Азийн уламжлалт анагаах ухаанд удаан хугацаанд хэрэглэгдэж ирсэн түүхтэй. Хөгшрөлт, сэтгэцийн эрүүл мэнд, бэлгийн эрүүл мэнд, үржил шимийн эрүүл мэнд, болон бусад олон асуудалд.
Тонгкат Алигаар уламжлалт анагаах ухаанд эмчилдэг байсан эмгэгүүд:
• Халууралт
• Хумхаа өвчин
• Суулгалт
• Цусан суулгалт
• Загатнаа
• Өвдөлт намдаах
• Өтгөн хаталт
• Чихрийн шижин
• Бэлгийн сулралт
• Дасгалын дараах сэргэлт
• Ядралт, сулралт
• Бактерийн халдварууд
• Хүчгүй болох
• Ясны сийрэгжилт
• Хаван
• Тэмбүү өвчин
• Стресс
Тонгкат Алигийн Эрчүүдэд Үзүүлэх Ашиг Тус
Тонгкат Али нь бага тестостерон, бэлгийн сулрал, үргүйдэл, бэлгийн дур хүсэл багасах зэрэг эрчүүдийн эрүүл мэндийн асуудлуудыг сайжруулж боломжтой гэж зарим судалгаагаар харуулж байгаа ч одоогоор Тонгкат Али дээр хийгдсэн судалгаа хангалттай биш байна гэж үзэж байгаа. Ихэнх судалгаанууд нь амьтан дээр туршигдсан байдаг. Та доорх нийтлэлүүдээс Тонгкат Алигийн ашиг тусын талаар мэдэх боломжтой боловч үр нөлөө, аюулгүй байдал дээр илүү нарийвчилсан эмнэлзүйн туршилтууд шаардлагатай гэдгийг санаарай.
Тестостероны Түвшинг Нэмэгдүүлэх
Тестостерон түвшин багасах шалтгаан нь эмчилгээ, химийн эмчилгээнээс авахуулаад насжилт гэх мэт энгийн зүйлсээс шалтгаалж болдог. Тестостерон багасах нь бэлгийн дур хүсэл буурах, бэлгийн сулрал гэсэн хоёр үндсэн өөрчлөлт үр дагавартай.
Тэгвэл E. longifolia тестостерон үйлдвэрлэлд нөлөөлж чаддаг уу? Магадгүй !
Өнөөдрийг хүртлэх олон эмнэлзүйн судалгаа нь хэрхэн тонгкат алийн тестостероны түвшинг нэмэгдүүлэх талаар судалсан байдаг.2012 оны нэгэн судалгаанд тестостерон түвшин буурах үед илэрдэг сонгодог шинж тэмдэг тэй нийт 320 өвчтөний 76-д 1 сарын турш 200 мг Тонгкат Али хэрэглүүлсэн ба судалгааны үр дүнд тонгкатийг хэрэглэсэн хүмүүсийн тестостерон түвшин буурах шинж тэмдэг багасаж, тестостероны нийт концентраци хэмжээ нь мэдэгдэхүйц сайжирсан байсан.
Эмчилгээ эхлэхээс өмнө зөвхөн 35.5 хувь нь хэвийн тестостероны түвшинд хүрж байсан бол Тонгкат Али хэрэглэсний дараагаар 90.8 хувь нь хэвийн түвшинд хүрч чадсан байна.
Тонгкат Али хэрхэн тестостероны түвшинг нэмэгдүүлдэг вэ?
Амьтан дээр хийсэн судалгаагаар Тонгкат Али-д агуулагдах эвриконоид зэрэг нэгдлүүд нь тестостерон эстроген болгон хувирахаас сэргийлснээр тестостероны түвшинг нэмэгдүүлдэг болохыг харуулсан. Энэ нь мөн эрчүүдийн үр тогтолт болон эр бэлгийн эсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй байсан.
Хэдий энэхүү судалгаа нь найдвар төрүүлж байгаа боловч Тонгкат Али тестостероны бууралттай эрэгтэйчүүдийн дааврыг тэнцвэргүй байдлыг хэрхэн эмчлэдэгийг ойлгохын тулд илүү өргөн хүрээний судалгаа шаардлагатай байгаа.
Хэрэв энэхүү ургамал нь тестостероны түвшинг амжилттай өсгөдөг болох нь батлагдвал эрчүүдийн эрүүл мэндийн олон талбарт чухал ач холбогдолтой найрлага болох боломжтой! Учир нь эр бэлгийн даавар болох тестостерон нь бэлгийн дур хүсэл, бэлгийн үйл ажиллагаа, сэтгэл санаа, булчингийн масс болон бусад олон зүйлсийг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Гэхдээ тэр хүртэл та эмчийн зөвлөсөн батлагдсан тестостероны эмчилгээнд итгэх нь зөв.
Хүч чадал нэмэгдүүлэх

Тестостерон нь булчингийн массаас гадна хүч чадал нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг санаж байна уу?
Хэрэв Тонгкат Али тестостероны түвшинг нэмэгдүүлд таны хүч чадлыг ч мөн нэмэгдүүлэх боломжтой. Тестостероны түвшинг нэмэгдүүлэхээс гадна энергийн хэрэглээ, үйлдвэрлэл болон үр ашгийг сайжруулснаар булчингийн хүчийг нэмэгдүүлдэг эргогеник нэмэлт болдог. Тэрээр биеийн тамирын гүйцэтгэл, тэсвэр тэвчээрийг дэмжихэд тусалдаг.Ахимаг насны хүмүүст 5 долоо хоногийн турш хийсэн санамсаргүй хяналттай судалгаагаар өдөрт 400 мг Тонгкат Алигийн хандыг хэрэглэснээр хүч чадлаас гадна чөлөөт болон нийт тестостероны концентрацийг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн байна.
Стрессийг Бууруулах
Тонгкат Али таны биед стрессийн гормоныг бууруулж, сэтгэл түгшилтийг багасгаж, сэтгэл санааг сайжруулж болох бөгөөд энэ нь бэлгийн үйл ажиллагаа, цусны даралт, ерөнхий эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг.Хэмжээний хувьд дунд зэрэгийн стресстэй 63 хүнд нэг сарын турш өдөрт 200 мг Тонгкат Али хэрэглүүлэхэд шүлсэн дэх стрессийн гормон болох кортизолын түвшин 16 хувиар буурсан байсан.Мөн оролцогчид Тонгкат Алиг уусны дараа стрессийн түвшин мэдэгдэхүйц буурч, уур хилэн, хурцадмал байдал багассан гэж мэдээлжээ.2012 оны бас нэгэн судалгаанд 109 эрэгтэйг 12 долоо хоногийн турш өдөрт 300 мг Тонгкат Али хандаас бүрдсэн нэмэлт тэжээлийг хэрэглүүлж, эрч хүч, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл хөдлөлийн эрүүл мэнд, болон танин мэдэхүйн үйл ажиллагаа сайжирсан гэж үзсэн байна. Тестостероны түвшин ч мөн сайжирсан байна. Гэсэн ч судалгаанд оролцогчид Тонгкат Алиг олон төрлийн витаминаар хамтад нь хэрэглэсэн тул зөвхөн Тонгкат Алигийн үр дүн ямар байхыг тодорхойлох боломжгүй байсан. Мөн судалгааны зохиогчдын нэг нь Тонгкат Алигийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанид ажилладаг байсан тул ашиг сонирхлын зөрчил гарсан байж магадгүй.
Бэлгийн Сулралыг Сайжруулах
Бэлгийн сулралын хэрхэн эмчлэх талаар та судлаж байхдаа Тонгкат Али зэрэг ургамлын гарлатай бүтээгдэхүүнүүд чалх сайжруулдаг гэж уншиж байсан байх.
Тэгвэл тонгкат Алигийн боломжит ашиг тусад бэлгийн сулралыг эмчлэх багтдаг уу?
2015 онд олон эмнэлзүйн судалгааны тоймд Тонгкат Алигийн нэмэлт тэжээл нь бэлгийн сулралыг сайжруулж болзошгүй гэж дүгнэсэн. Онцлох нь энэхүү судалгаанд Тонгкат Алигийн ашиг тус нь хүнд хэлбэрийн бэлгийн сулралтай оролцогчдод илүү үр дүнтэй байгааг харуулсан боловч үр дүн нь “ач холбогдолтой” гэж үзэхүйц хэмжээнд хүрээгүй байсан.Харин 2017 оны илүү найдвар төрүүлсэн системчилсэн судалгаагаар Тонгкат Али болон бэлгийн үйл ажиллагааг сайжруулах хоорондын “гайхалтай” холбоог харуулж чадсан биана.
Судалгааны зохиогчид энэхүү ургамал нь бэлэг эрхтний хөвчрөлт болон хатуурлыг сайжруулж, бэлгийн үйл ажиллагааг илүү амар болгож, авах таашаалын нэмэгдүүлдэг гэж үзсэн. Түүнчлэн энэхүү ургамал нь эрчүүдийн үргүйдлийг хэд хэдэн байдлаар сайжруулж чадсан байдаг. Тухайлбал үрийн шингэний хэмжээ, эр бэлгийн эсийн концентраци, эр бэлгийн эсийн хэлбэр, хөдөлгөөн нь сайжирдаг гэж үзсэн байна. Судалгаанаас харахад Тонгкат Али нь бэлгийн дур хүсэл болон ерөнхий бэлгийн сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлдэг байж магадгүй юм.Хэдий энэ нь итгэл төрүүлсэн үзүүлэлт байгаа ч илүү их судалгаа болон эмнэлзүйн туршилтууд шаардлагатай байна.
Тонгкат Али Аюулгүй Юу?
Тонгкат Алигийн нэмэлт тэжээл нь бэлгийн сулрал, дур хүсэл, болон сэтгэл санаанд эерэг нөлөөтэй байж болох ч зарим нэг эрсдэлүүд байсаар байна.
Европын Хүнсний Аюулгүй Байдлын Газар (EFSA)-ын 2021 оны тайлангаар Тонгкат Алигийн хатаасан нунтагласан хандыг өндөр тунгаар буюу (биеийн жингийн 1 кг бүрт 2000 мг хэрэглэх) нь ДНХ-г гэмтээж болзошгүй гэж мэдээлсэн байна.
Гэсэн хэдий ч Тонгкат Алиг хүн дээр хийсэн судалгаагаар ноцтой гаж нөлөө илрээгүй гэж нийтэлсэн байна.Өмнө дурдсан 2012 оны судалгаанд 109 хүн 12 долоо хоногийн турш мултивитаминтай хавсарган хэрэглэхэд Тонгкат Али нь плацебо хэрэглэхтэй адил аюулгүй гэж үзсэн байна.
Гэхдээ урт хугацааны аюулгүй байдлыг дүгнэхийн тулд илүү олон эмнэлзүйн vтуршилтууд шаардлагатай хэвээр байна.
Тонгкат Алигийн Гаж Нөлөө
Eurycoma longifolia jack-ийн нэмэлт бүтээгдэхүүний үүсэж болзошгүй гаж нөлөөнүүд:
• Нойргүйдэл
• Сэтгэцийн түгшүүр
• Сэтгэл зовнил
• ДНХ-г гэмтээх
• Пропранолол зэрэг эмийн хүртээмжийг бууруулах
• Элэгний гэмтэл (ховор)
Тонгкат Али Хэдий Хугацаанд Таны Биеэс Гарах Вэ?
Тонгкат Али таны биеэс хэдий хугацаанд гарах талаар хүн дээр хийсэн судалгаа хангалтгүй байна.Амьтны судалгаанаас үзэхэд энэхүү ургамалд агуулагддаг эвриконон нь 0.30 цагийн хагас амьдралтай. Гэсэн хэдий ч эврикононы био хүртээмж нь янз бүрийн амьтдын (харх ба хулгана) дунд өөр өөр байдаг тул эмийн зохицуулалт нь хүний биед шууд хамаарахгүй.
Эх сурвалж: Healthline
Comments