top of page

Электрон тамхины уушгинд хэр хор хөнөөл үзүүлдэг вэ ?


Электрон тамхины хэрэглээ өсвөр насныхны дунд эрс нэмэгдэж байна. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн судалгаагаар 2022 онд ахлах сургуулийн сурагчдын 14.1% нь электрон тамхи хэрэглэж байна гэж мэдээлсэн байна. Энэ нь 2017 оноос хойш ахлах сургуулийн сурагчдын 11.7% нь электрон тамхи хэрэглэж байгаа гэж мэдэгдсэн байна.

 

Vaping гэж юу вэ?

 

Tусгай амт оруулсан шингэнийг халааж, аэрозолоор амьсгалахыг Vaping гэдэг. Vaping нь электрон тамхины шингэнийг (vape-ний жүүс гэж нэрлэдэг) уур болон хувирах хүртэл халаадаг төхөөрөмжийг ашигладаг. Эдгээр төхөөрөмжүүдийг ихэвчлэн vape, mods, e-hookah, sub-ohms, tank system, vape үзэг гэж нэрлэдэг. Тэд бүгд гадна өөр харагдах боловч бүгд ижил төстэй байдлаар ажилладаг.


Vaping-ийн төхөөрөмжүүд нь янз бүрийн амт оруулагч, никотин болон бусад хортой бодисыг халаах замаар ажилдаг ба CDC-ийн судалгаагаар АНУ-д зарагдаж буй электрон тамхины 99% нь никотин агуулдаг болохыг тогтоожээ.


Мэдээжийн хэрэг никотин нь хүнийг донтуулдаг. Хэрэглэгчийн төхөөрөмжөөс амьсгалж, гаргаж буй электрон тамхины аэрозол нь олон хортой бодис агуулдаг ба үүнд:


  • Никотин

  • Хэт нарийн ширхэгтэй тоосонцор

  • Диацетил амт оруулагч /уушгийг гэмтээх аюултай/

  • Хорт хавдар үүсгэгч химийн бодисууд

  • Никель, цагаан тугалга, хар тугалга зэрэг хүнд металлууд

 

Vape нь таны уушгинд хэрхэн нөлөөлдөг вэ?

 

Та магадгүй vape-ээс үүдэлтэй уушгины цочмог болон хүнд хэлбэрийн эмгэг гэмтэл , нас баралтын тухай хэд хэдэн мэдээ харсан байх. Энэхүү эмгэгийг электрон тамхи, vape хэрэглээтэй холбоотой уушигны гэмтэл бую EVALI гэж нэрлэдэг.


CDC-ийн мэдээлснээр:


  • 2020 оны 2-р сар хүртэл EVALI-ийн улмаас 2800 гаруй электрон тамхи хэрэглэгч эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон; Эдгээр хүмүүсийн 68 нь нас барж, ихэнх тохиолдол өсвөр насныхан болон залуучуудын дунд байжээ.


  • Ихэвчлэн өвчин нь амьсгал давчдах ба/эсвэл цээжээр өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр эхэлдэг бөгөөд амьсгал давчдах нь хүндэрч эмнэлэгт хэвтэхээс зайлшгүй болдог. Мөн өөр төрлийн бохирдуулагчид болон бусад суурь уушигны эмгэг гэх мэт мөн хүчин зүйлүүд нөлөөлдөг гэж үзжээ .


  • Мэргэжилтнүүд EVALI-ийн шалтгааныг зарим тетрагидроканнабинол (THC) агуулсан электрон тамхинд Е витамин (витамин Е ацетат гэж нэрлэдэг) хэлбэрээр бохирдсон гэж сэжиглэдэг.


  • EVALI-ийн шинэ тохиолдлын тоо 2019 оны 9-р сараас хойш эрс буурсан нь электрон тамхи дахь ТНС болон EVALI-ийн хоорондын уялдаа холбоо, электрон тамхинаас витамин Е ацетатыг хассантай холбоотой байж болзошгүй гэж тогтоосон.


Попкорн уушиг болон Vaping. "Попкорн уушиг" буюу бронхиолит obliterans (BO) нь уушигны үрэвсэл, амьсгал давчдах, ханиалгах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Цаг хугацаа өнгөрөхөд уушгинд сорви үүсч, амьсгалын зам нарийсч, өтгөрдөг. электрон тамхины олон амтанд агуулагддаг диацетил хэмээх химийн бодис нь энэ эмгэгийн нэг шалтгаан болж байна.

 

Vaping-ийн учруулж болзошгүй эрүүл мэндийн бусад эрсдлүүд:

 

Электрон тамхиндах никотин. Никотин нь донтуулагч бодис ба хөгжиж буй тархинд сөргөөр нөлөөлж, өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд хор хөнөөл учруулж болзошгүй юм. Зарим "никотингүй" электрон тамхиндах хүртэл никотин агуулагддаг нь тогтоогдсон. Мөн электрон тамхиндах шингэнд санамсаргүй байдлаар өртөх нь хүүхэд болон насанд хүрэгчдэд никотины хордлого үүсгэдэг.


Тамхи татах, vape татах. Электрон тамхи татдаг өсвөр насныхан ихэнх нь тамхинд орох магадлал өндөр байдаг. Мөн электрон тамхи хэрэглэдэг олон залуус тамхи татдаг гэж мэдээлсэн.


Хорт хавдрын эрсдэл ба Vaping. Электрон тамхины утаанд агуулагдах зарим бодисууд хорт хавдар үүсгэх магадлалтай байдаг. Хэрэглэгчдийн электрон тамхинаас амьсгалж, гаргаж буй аэрозол нь өөрсдийгөө болон ойр орчмын хүмүүст хордуулах аюултай.


Vaping-ийн бусад эрсдэлүүд. Төхөөрөмжийг цэнэглэж байх үед батерей нь гэмтэлтэй байснаас электрон тамхи дэлбэрч, түлэгдэх тохиолдол бүртгэгдсэн байдаг. Үүнээс гадна жирэмсэн үед тамхи татах нь хөгжиж буй урагт хор хөнөөл учруулж болзошгүй юм.

 

Vape нь тамхинаас гарахад тусалж чадах уу?

 

Хэдий vape-ийг таашаал авдаг хүмүүс байгаа ч, вэйп нь зарим хүмүүст тамхинаас гарахад тусалдаг гэж үздэг. Вэйпийг никотины наалт болон тамхинаас гарах бусад аргуудтай харьцуулахад хэр үр дүнтэй гэдэг нь тодорхой биш байгаа ба одоогийн байдлаар, АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) нь вэйпийг тамхинаас гарах арга болгон ашиглахыг зөвшөөрөөгүй байгаа юм.

Мөн вэйп татдаг олон тамхичид тамхи болон электрон тамхийг хамтад нь хэрэглэх хэвээр байна.

Бид электрон тамхины найрлагад юу байдгийг үргэлж мэдээд байдаггүй. Тамхины бүтээгдэхүүнүүдийг зөвшөөрөх эсвэл зөвшөөрөхгүй байх үүрэгтэй FDA нь 2021 онд зарим электрон тамхины бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахыг зөвшөөрсөн ч олон бүтээгдэхүүнийг хориглосон. Гэхдээ байгууллагаас сануулсан шиг тухайн бүтээгдэхүүнүүд аюулгүй эсвэл FDA-аар батлагдсан гэсэн үг биш юм. Мөн урт хугацааны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар ямар ч мэдээлэл байхгүй байна.

 

Дүгнэлт

 

Магадгүй вэйпийг одоо тамхи татдаг хүмүүст "илүү хор хөнөөл багатай" гэж бодож байж болох юм. Гэсэн хэдий ч бидэнд vape-ийн талаар мэдэхгүй зүйл их байгаа нь анхаарах хэрэгтэй.

Vape хэрэглэдэг хүмүүсийн дунд илэрч буй хүнд хэлбэрийн уушгины өвчин нь вэйпийн аюулгүй байдлын талаар чухал асуултуудыг тавьж байна. Магадгүй vape хэрэглэдэг хүмүүсийн дунд уушгины асуудал үүсэж байгаад гайхах хэрэггүй байх: бидний уушги зөвхөн цэвэр агаарыг амьсгалах зориулалттай шүү дээ.

Тамхи хэрхэн хор хөнөөл учруулдгийг хүлээн зөвшөөрөхөд олон жил шаардаж байсан шиг vape-ийн хувьд мөн адил замаар явж байгаа байж магадгүй.

Бидний уушиг цэвэр агаараар амьсгалахад зориулагдсан.

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Logo
  • Instagram
  • Facebook
  • Twitter

© 2024 Hariult.com

bottom of page