top of page

Хөгшрөлтийн эсрэг хамгийн өндөр үр дүнтэй 14 витамин болон нэмэлт тэжээл !

Updated: Sep 24, 2024



Хэдийгээр хөгшрөлт нь амьдралын зайлшгүй нэг хэсэг, жам ёс боловч , ихэнх хүмүүс залуу төрхөө аль болох удаан хадгалахыг хүсдэг шүү дээ.


Хэдий бид  хөгшрөлтийг зогсоож чадахгүй ч, зөв хооллолт болон амьдралын хэв маягаа өөрчилснөөр зарим хөгшрөлтийн процессыг удаашруулж, насжилттай холбоотой өвчний эрсдэлийг бууруулах боломжтой. Тийм ч учраас энэ нийтлэлд "хөгшрөлтийн эсрэг" гэхээсээ илүү "эрүүл хөгшрөлтийг дэмжих" гэх үгсийг түлхүү ашигласан байгааг дурдая.


Хөгшрөлтийн гол шалтгаануудад чөлөөт радикал хэмээх идэвхтэй молекулаас үүссэн эсэд хуримтлагдсан гэмтэл болон хромосомын төгсгөлд байрлах теломерүүдийн богиносголт ордог. Теломер нь эсийн хуваагдалд чухал үүрэг гүйцэтгэдэг бүтэц юм.


Тэжээллэг хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн, тамхиний болон хэт их архиний хэрэглэнээс зайлсхийх нь эрүүл хөгшрөлтийг дэмжиж, таны биед үзүүлэх хөгшрөлтийн нөлөөг удаашруулах хамгийн сайн аргууд юм.


Мөн эрдэмтэд  хөгшрөлтийн процессыг удаашруулж, насжилттай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим бодисуудыг тодорхойлсон байна.


Хөгшрөлтийн нөлөөг удаашруулах 14 нэмэлт бүтээгдэхүүнийг танд танилцуулая.

 

1.Куркумин

 

Куркумин буюу турмерикт агуулагддаг гол идэвхтэй нэгдэл нь хүчтэй антиоксидант шинж чанартай бөгөөд эсийг хамгаалах чадвар нь өндөр байдаг.


Эсийн хөгшрөлт гэж нэрлэгддэг процесс нь эсийн хуваагдалт зогсохыг хэлдэг. Нас явах үед эдгээр “хөгшин” гэх тодотголтой эсүүд  хуримтлагддаг ба энэ нь хөгшрөлт болон өвчний явцыг түргэсгэж болзошгүй гэж үздэг.


Судалгаагаар куркумин нь эсийн хөгшрөлтийг удаашруулж, урт наслахад тусалдаг тодорхой уургуудыг идэвхжүүлдэг болохыг харуулсан байна.


Мөн амьтдын судалгаагаар куркумин нь эсийн гэмтэлтийг багасгаж, насжилтыг нь мэдэгдэхүйц залуужуулдаг болохыг харуулжээ. Энэхүү бодис нь насжилттай холбоотой өвчнийг удаашруулж, насжилтын шинж тэмдгийг бууруулдаг нь ч нотлогдсон байна.


Турмерикийн хэрэглээ нь хүмүүсийн насжилттай холбоотой танин мэдэхүйн бууралтын эрсдэлийг багасгадагтай  холбоотой байж болох юм.


Та гал тогоондоо шинээр нь эсвэл хатаасан турмерик хэрэглэх боломжтой. Мөн турмерик болон куркуминийг нэмэлт тэжээлээр хэрэглээд үзээрэй.


 

2. EGCG

 

Эпигаллокатехин галлат (EGCG) нь ногоон цайнд агуулагддаг алдартай полифенол нэгдэл юм. Зарим төрлийн хорт хавдар, зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах зэрэг эрүүл мэндэд гайхалтай ашиг тустай. Мөн наслалтыг удаашруулж, хөгшрөлтөөс үүдэлтэй эмгэгээс хамгаалдаг байна.


EGCG нь эсийн митохондрийн үйл ажиллагааг сэргээж, хөгшрөлтийн процесст нөлөөлж урт наслалтыг дэмждэг байх магадлалтай. Мөн түүнчлэн гэмтсэн эсийг устгах процесст болон автофагийг өдөөж өгдөг.


EGCG нь арьсыг хөгшрөлтөөс хамгаалж, нарны хэт ягаан туяанас үүсэх гиперпигментацийг бууруулахад тустай.


Нэгэн судалгаагаар өдөр тутамдаа ногоон цай уух нь мэдрэлийн эсүүдийг идэвхжүүлж, стрессийг бууруулснаар тархины хөгшрөлтийг удаашруулдаг гэсэн байна.


Та EGCG-ийг ногоон цай ууж эсвэл ногоон цайны хандтай нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр авах боломжтой. Үүнийг мэддэг хэрэглэгчид Полифенолыг усан үзэмний дарс болон ногоон цайнаас авдаг мөн нэрснээс гаргаж авсан Pterostilbene- нэмэлт бүтээгдэхүүнийг ашигладаг байна. Дараагийн бүтээгдэхүүнтэй танилцья.

 

3. Коллаген

 

           /зурган дээр дарж илүү их мэдээлэл аваарай/

Нас ахих тусам арьсны бүтцийг хадгалахад чухал үүрэгтэй коллагены үйлдвэрлэл

удааширч, үрчлээ болон арьсны хуурайшилт зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.


Судалгаагаар коллаген нэмэлт тэжээл нь арьсны хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг бууруулахад тустай гэж үзжээ.


72 эмэгтэй дээр 12 долоо хоногийн турш хийсэн судалгаагаар 2.5 грамм коллаген болон биотин зэрэг бусад нэмэлт найрлага агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхэд арьсны чийгшэл, уян хатан чанар болон толигор байдлыг мэдэгдэхүйц сайжруулсан байсан.


Зарим судалгаанаас үзэхэд коллагенийг нэмэлтээр хэрэглэснээр арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, үрчлээсийг багасгаж, арьсыг чийгшүүлж мөн хумсны ургалтыг хурдасгасан үр дүн үзүүлсэн байна.


Коллаген нэмэлт тэжээлүүд нь олон төрлийн нунтаг, капсул болон таблет хэлбэрээр байдаг. Коллаген үйлдвэрлэгч компаниуд янз бүрийн хугацаа үр дүнг амалдаг, үүнээс онцлоход Австралийн Свисс бренд 4 долоо хоногийн дотор мэдэгдэхүйц өөрчлөлт гаргах боломжтой суртчилгаа хийж тодорхойлсон байдаг.


 

4.Коэнзим Q10

 

               

Коэнзим Q10 нь таны бие махбодид ялгардаг антиоксидант бөгөөд энерги үйлдвэрлэлд оролцож, эсийн гэмтлээс хамгаалах үүрэгтэй.


Коэнзим Q10-ийн түвшин нас ахих тусам буурдаг тул нэмэлтээр хэрэглэх нь хөгшрөлтийн үед хүний эрүүл мэндэд бүхэлдээ сайн үр нөлөө үзүүлдэг.


Жишээлбэл: 4 жилийн турш 443 ахмад настанд хийгдсэн судалгаагаар CoQ10 болон селен агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь нийт амьдралын чанарыг сайжруулж, эмнэлэгт үзүүлэх тоог бууруулж, бие махбод болон сэтгэцийн доройтолтыг удаашруулсан болохыг харуулжээ.


CoQ10 нэмэлт бүтээгдэхүүнүүд нь хүний биед хуримтлагдсан чөлөөт радикалуудын улмаас үүсдэг исэлдэлтийн стрессийг бууруулан үйлчилдэг гэж үздэг. Хэт исэлдэлтийн стресс нь хөгшрөх үйл явц болон насжилттай холбоотой эмгэгүүдийн  тохиолдлыг түргэсгэдэг тул CoQ10 - ийг хэрэглэх нь нэн ач тустай.


Мөн CoQ10 нэмэлт бүтээгдэхүүнүүд нь таны артерийн судасны хатуурлыг багасгаж, даралтыг бууруулж, артериудад исэлдсэн холестерины хуримтлалаас сэргийлснээр зүрхний эрүүл мэндэд тустай байдаг байх нь ээ.

/зурган дээр дарж илүү их мэдээлэл аваарай/

 

5. Никотинамид рибозид болон никотинамид мононуклеотид

 

                   /зурган дээр дарж илүү их мэдээлэл аваарай/

Никотинамид рибозид (NR) болон никотинамид мононуклеотид (NMN) нь никотинамид аденин динуклеотид (NAD+) хэмээх нэгдлийн урьдал бодисууд юм.

NAD+ нь таны биеийн бүх эсэд байдаг бөгөөд энергийн солилцоо, ДНХ засвар, генийг илэрхийлэх зэрэг олон чухал үйл явцад оролцдог.


NAD+ түвшин нас ахих тусам буурдаг бөгөөд энэ нь бие махбодын доройтол түргэсэх, Альцгеймерийн өвчин зэрэг насжилттай холбоотой өвчнүүдийн үүсэхэд нөлөөлж болзошгүй гэж үздэг.


Судалгаагаар NAD+ урьдал бодисууд болох NMN болон NR хэрэглэх нь NAD+ түвшинг сэргээж, насжилтаас үүдэлтэй эсийн өөрчлөлтүүдийг бууруулдаг болохыг харуулжээ.


21 хоногийн турш дунджаар 75 настай 12 эрэгтэйд хийгдсэн судалгаагаар өдөр бүр 1 грамм NR ууж нэмэлтээр хэрэглэснээр булчин дахь NAD+ түвшинг нэмэгдүүлж, үрэвслийн уургийн хэмжээг бууруулсан байна. Гэсэн хэдий ч судалгааны дүнг ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэж үздэг.


Түүнчлэн, хулгана дээр хийсэн болон 30 хоногийн хугацаанд 45-60 насны цөөн тооны хүмүүсийг хамруулсан судалгаагаар  NMN нэмэлт бүтээгдэхүүн нь теломерийн уртыг ихээхэн уртасгасан байна. Теломерийн богиносох нь хөгшрөлтин гол механизмүүдийн нэг.


Эдгээр үр дүн нь найдвар төрүүлж байгаа ч NR болон NMN-ийн талаар илүү их хүн дээр хийсэн ​​судалгаа шаардлагатай байгаа гэж үзэж байна.


NMN бүтээгдэхүүнийг сонгохдоо тээвэрлэлтийн гормыг нэн тэргүүнд харгалзан үзэх хэрэгтэй ба буруу тээвэрлэлт нь нэмэлт бүтээгдэхүүн чанарт нөлөөлдөг байна.

Doublewood брендийн NMN албан ёсны эрхтэй борлуулдаг АЗ байгууллага тээвэрлэлтээ агаараар хийдэг тул чанарыг хэрэглэгчдэд амалдаг байна.


 

6. Кроцин

 

Кроцин бол Энэтхэг болон Испанийн хоолонд хэрэглэгддэг сафрон гэх үнэтэй амтлагчинд агуулагддаг шар каротиноид нэгдэл юм.


Хүн болон амьтан дээр хийсэн судалгаанаас үзэхэд кроцин нь хорт хавдар эсэргүүцэх, үрэвслийг бууруулах, сэтгэл түгшилт бууруулах, сэтгэл гутралыг намдаах, чихрийн шижингийн эсрэг гэх мэт олон ашиг тустай болохыг харуулсан байдаг. Мөн энэхүү нэгдэл нь насжилттай холбоотой танин мэдэхүйн доройтлоос ч хамгаалж чаддаг байна.


Хуруу шилэн дотор болон мэрэгч амьтан дээр хийсэн судалгаагаар крокин нь хөгшрөлтийн явцад нөлөөлдөг дэвшилтэт гликацийн төгсгөлийн бүтээгдэхүүнүүд (AGEs) болон исэлдсэн хүчилтөрөгчийн нэгдлүүд (ROS)-ийн үйлдвэрлэлийг саатуулж, насжилтаас үүдэлтэй мэдрэлийн гэмтлээс сэргийлэхэд тусалдаг болохыг тогтоосон байна.


Крокин нь хүний арьсны эсүүдэд хөгшрөлтөөс сэргийлэхэд тустай болохыг баталсан  ба үрэвслийг багасгаж, хэт ягаан туяанаас үүдэлтэй эсийн гэмтлээс хамгаалдаг байна.


Шафран нь дэлхийн хамгийн үнэтэй амтлагч учраас концентрат шафраны нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь бага зардалтай, үр дүн өндөртэй арга юм.

 

7. С витамин

 

Витамин С нь бие махбодид хүчтэй антиоксидант байдлаар үйлчилж, эсийг исэлдлийн гэмтлээс хамгаалдаг. Мөн дархлаа дэмжих, үрэвслийг зохицуулах зэрэг эрүүл хөгшрөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг олон үйл явцад нөлөөлдөг.


Тиймээс энэ витаминийг зохистой хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндийг дэмжиж, насжилттай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэхэд өндөр ашиг тустай.


Жишээлбэл: 60 настай 80 орчим хүн дээр хийсэн судалгаагаар цусан дахь С витаминий түвшин өндөр байсан хүмүүс анхаарал төвлөрөлт, ой тогтоолт, шийдвэр гаргалт, санах ой болон таних чадвар зэрэг үйл ажиллагаанд өндөр үр дүн үзүүлсэн байна.


Витамин С нь арьсны эрүүл мэндэд ч зайлшгүй шаардлагатай. Нэмэлтээр хэрэглэх нь арьсны чийгшлийг сайжруулж, коллагены нийлэгжилтийг дэмжиж, үрчлээ үүсэх болон нарны туяанаас үүдэлтэй хөгшрөлтөөс хамгаалж чаддаг байна.


Түүнчлэн, витамин С-г нэмэлтээр хэрэглэх нь ахмад настнуудын дархлааны үйл ажиллагааг сайжруулдаг гэсэн нотолгоо бий.


Ахмад настнуудын витамин С-ийн түвшин дунд болон залуу хүмүүсийнхтэй харьцуулахад дутагдах эрсдэл өндөр байдаг тул жимс, ногоо багатай хоолны дэглэмтэй ахмад настангуудаад витамин С нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг.


Витамин С их хэмжээний хүчиллэг чанар агуулдаг тул аль болох хүчиллэггүй С хэрэглэхийг зөвлөдөг.


 

8–14. Хөгшрөлтийн эсрэг бусад нэмэлт бүтээгдэхүүнүүд

 

Доорх нэмэлт бүтээгдэхүүнүүд нь эрүүл хөгшрөлтийг дэмжиж болно. Гэхдээ илүү олон хүн дээр хийсэн судалгаа шаардлагатайг байгааг анхаарах нь зүйтэй.


8.       Витамин Е

Витамин Е нь дархлааны үйл ажиллагаа болон үрэвслийг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим судалгаагаар нас ахих тусам ахмад настнуудын хувьд энэхүү витамин залуу хүмүүстэй харьцуулахад илүү их шаардлагатай болохыг харуулсан байна.


9.      Тэанин

L-тэанин нь зарим нэгэн цайнууд, тэр дундаа ногоон цайнд агуулагддаг амин хүчил юм. Судалгаагаар L-тэанин нэмэлтээр хэрэглэх нь дунд насны хүмүүсийн тархины үйл ажиллагааг сайжруулж, насжилттай холбоотой элэгний үйл ажиллагааны доголдол, исэлдлийн стресс болон үрэвслээс хамгаалж болохыг харуулсан.


10.  Родиола

Энэхүү эмийн ургамал нь  үрэвслийн эсрэг хүчтэй шинж чанартай юм. Амьтан дээр хийгдсэн хэд хэдэн судалгаагаар родиола нь урт наслалтыг дэмждэгийг харуулсан боловч илүү их хүн дээр хийсэн ​​судалгаа шаардлагатай байгаа.


11.  Астрагалус

Астрагалус буюу Хунчир нь уламжлалт өрнийн анагаах ухаанд стресс бууруулахаар хэрэглэдэг ургамал юм.

Энэхүү ургамал нь исэлдлийн стрессийг бууруулж, дархлааны үйл ажиллагааг дэмжиж, эсийн гэмтлээс сэргийлэх болон теломерийн уртыг хадгалдаг теломераз хэмээх ферментийг идэвхжүүлэх замаар хөгшрөлттэй тэмцэхэд ач тустай гэж үздэг.


12.  Фисетин

Фисетин нь сенотерапевтик гэж тооцогддог флавоноид нэгдэл. Энэ нь хөгширсөн эсийг устгах чадвартай байж болзошгүй гэж үздэг. Мэрэгч амьтдад дээр хийсэн судалгаагаар фисетин нь хөгширсөн эсийн тоог бууруулж, амьдрах хугацааг уртасгаж, тархины хөгшрөлтөөс хамгаалдаг болохыг харуулсан.


13.  Ресвератрол

Ресвератрол нь усан үзэм, жимс, самар, улаан дарсанд агуулагддаг полифенол антиоксидант бөгөөд энэ нь сирутины ферментийг идэвхжүүлэх замаар урт наслахад нөлөөлдөг.

Амьтан дээр хийсэн судалгаагаар энэхүү нэгдэл нь наслалтыг уртасгадаг болохыг харуулсан боловч илүү их хүн дээр хийсэн ​​судалгаа шаардлагатай байгаа гэж үзэж байна.


14.  Сульфорафан

Сульфорафан нь брокколи зэрэг цэцэгт байцаанд агуулагддаг хүхрийн нэгдэл юм. Тэрээр үрэвслийн эсрэг хүчтэй шинж чанартай гэдгээрээ алдартай.

Сүүлийн үеийн судалгаагаар сульфорафан нь дугуй өтний амьдралын мөчлөгийг нэмэгдүүлж, мэрэгч амьтдын хөгшрөлттэй холбоотой зүрхний асуудлуудыг бууруулсан болохыг тогтоосон байна.


Анагаах ухаанд 7-14 дугаарт багтах бүтээгдэхүүнүүдийг нарийвчлан судалж, үйлчлэлийг олон хүн хамарсан судалгаанд оруулж байна.

 

 Гол санаа

 

Эрүүл хооллолт, амьдралын хэв маягийг баримтлахаас гадна зарим төрлийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж, урт, эрүүл амьдрахад туслах боломжтой.


Куркумин, коллаген, CoQ10, крокин, NMN болон витамин С зэрэг нь урт наслалтыг дэмжих нөлөөтэй болох нь судалгаагаар батлагдсан бодисууд юм. Гэсэн хэдий ч бүтээгдэхүүнийг сонгон авахдаа үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалтын гормыг чанд сахисан органик хүний биед үлдэцтэй бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй.


Гэсэн хэдий ч урт удаан насалж, эрүүл мэндээ дэмжих  хамгийн шилдэг арга бол шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэж, тогтмол дасгал хөдөлгөөнтэй байж, стрессээ бууруулах билээ.


Эх сурвалж: Health line


Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Logo
  • Instagram
  • Facebook
  • Twitter

© 2024 Hariult.com

bottom of page