top of page

Хамтад нь хэрэглэх хэрэгтэй таван арьс арчилгааны орц найрлага !

Updated: Oct 2, 2024

 

С витамины багт хэн багтдаг вэ?

 

Витамин C + Ферулик хүчил

Йелийн Нью Хэвен эмнэлгийн арьс судлалын туслах клиникийн профессор Деан Мраз Робинсоны хэлснээр, ферулик хүчил нь чөлөөт радикалтай тэмцэж, арьсны гэмтэлээс урьдчилан сэргийлэх ба эмчлэхэд тустайгаас гадна Витамин C-ийн нөлөөг уртасгаж өгдөг байна.

Витамин C-ийн хамгийн хүчтэй хэлбэрүүд ихэвчлэн хамгийн тогтворгүй байдаг, жишээлбэл L-AA буюу L-аскорбын хүчил нь гэрэл, дулаан болон агаарт исэлдэж түүний үйлчилгээ нь буурдаг.

Гэхдээ ферулик хүчилтэй хослуулхад , витамин C-ийн антиоксидант чадварыг нь уусахгүйгээр тогтворжуулах боломжтой.


Гоо сайхны ертөнцөд Витамин С агуулсан серум, крем тос гээд олон сонголт байдаг. Тэгвэл та өөртөө чанар, хурдан шингэдэг мөн мэдээж таны арьсанд хөнгөн оршиж гаж нөлөө үзүүлэхгүй зөөлнийг нь сонгож хэрэглэхийг зөвлөнө !

  /зурган дээр дарж илүү их мэдээлэл аваарай/


  • Витамин C + Витамин E

Витамин Е нь арьс арчилгааны найрлагын хувьд дангаар нь хэрэглэх боломжтой

ч витамин С-тэй хослуулахад илүү өндөр үйлчилгээ үзүүлдэг болохыг Орегон мужийн улсын их сургуулийн Линус Полингийн институт тодруулав.

Тэрээр хослуулан хэрэглэх үед "нарны хэт ягаан туяаны гэмтлээс илүү үр дүнтэй сэргийлдэг" гэжээ.


Аль аль нь чөлөөт радикалуудын гэмтлийг багасгадаг боловч тус бүр нь өөр төрлийн хэт ягаан туяаны гэмтэлтэй тэмцдэг байна.


Та витамин С болон Е-г өөрийн арьс арчилгандаа хамтдан хэрэглэж эхлэснээр эсвэл хоёуланг нь агуулсан бүтээгдэхүүнийг ашигласнаар та арьсандаа чөлөөт радикалуудын гэмтлээс хамгаалах антиоксидантын 2 давхар хамгаалалт өгч, хэт ягаан туяаны гэмтлээс илүү үр дүнтэй хамгаалж чадна !


  /зурган дээр дарж илүү их мэдээлэл аваарай/

  • Витамин C + Витамин E + Ферулик хүчил

Магадгүй та одоо бодож байгаа байх: Витамин C ба E 2 ийг хослуулан хэрэглэхэд гайхалтай үр дүнтэй байдаг, мөн Витамин C ба ферулик хүчилийг ч хамтдан хэрэглэхэд маш сайн үр дүн өгдөг бол энэ гурвыг хослуулбал яах вэ?

Тэгвэл таниас эргүүлээд асууялдаа : Та тогтвортой байдал болон антиоксидант чанарт дуртай юу?


Энэ 3-ийн хослол нь хамгийн сайн хослол бөгөөд гурван дахин хамгаалалтыг өгдөг байна.


Витамин С болон Е антиоксидантууд нь нарны хэт ягаан туяанаас үүссэн гэмтлийг засаж эмчлэхийн тулд хамтран ажилладаг байна. Тэгвэл та энэ хослолыг нарны тосныхоо өмнө түрхэвэл илүү нарны эсрэг хамгаалалт өгөх юм байна гэж бодож байж болзошгүй.

Хэрэв та тэгэж бодсон бол таны зөв !

  /зурган дээр дарж илүү их мэдээлэл аваарай/

 

Антиоксидантууд болон нарны тос яагаад сайн зохицдог вэ?

 

Антиоксидантууд нарны тосыг орлож чадахгүй ч хамгаалалтын үйлчилгээг нь сайжруулж чадна.

“Судалгаагаар витамин Е, С болон нарны тосны хослол нь нарны хамгаалалтыг илүү үр дүнтэй болгодог” гэж Мраз Робинсон тайлбарлав .

Энэ нь арьсны хөгшрөлт болон арьсны хорт хавдартай тэмцэх хүчтэй хослол болдог.

 

Ретинол болон гиалуроны хүчлийг хэрхэн давхарлаж хэрэглэх вэ?

 

Батгатай тэмцэхээс эхлээд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ хүртэл ретиноидын ашиг тусыг давж чадах арьс арчилгааны орц тун ховор.


"Би тэдгээрийг бараг бүх өвчтөндөө зөвлөдөг" гэж Мраз Робинсон хэлж байна. Гэхдээ тэрээр мөн ретиноид, ретинол болон бусад витамин А-ийн төрлүүд нь арьсанд хэт ширүүн байж болзошгүй гэж тэмдэглэсэн ба тухгүй байдал, цочрол, улайх, гуужих, хэт хуурайшилт гэх мэт хүндрэлүүд үүсгэдэг гэж хэлэв.


Эдгээр гаж нөлөөнүүд зарим хүмүүсд таалагдахгүй байдаг . "Олон хэрэглэгчидэд эдгээр гаж нөлөө нь давж гархад нь хэцүү байдаг бөгөөд хэт хуурайшилт нь цаашид хэрэглэхээс татгалзахад хүргэдэг" гэж тайлбарлажээ.


Тиймээс витамин А-ийн төрлийн бүтээгдэхүүнүүдийг гиалуроны хүчилтэй хамтдан хэрэглэхийг зөвлөдөг. Ингэснээр арьсыг чийгшүүлж, тайвшруулдаг ба ретинолын үзүүлэх үйлчилгээнд саад болдоггүй байна."

  /зурган дээр дарж илүү их мэдээлэл аваарай/

Ретинол + Коллаген?

Коллаген болон ретинолын хамт хэрхэн нөлөөлдгийг судлах судалгаа байхгүй, учир нь коллаген молекулууд нь арьсаар нэвтрэхэд хэт том байдаг. Гэхдээ коллаген шиг пептидүүдийг ашиглан арьсны гөлгөр байдлыг сайжруулах ашиг тустай байж болох юм. Trusted Source-ийн мэдээлснээр, коллаген шиг пептидүүд 40-62 насны эмэгтэйчүүдийн нүдний орчим үрчлээг багасгaхад үр дүнтэй.

 

Хэт хүчтэй гэдэг нь хэр хүчтэй вэ?

 

Ретинол хэт хүчтэй байж болохтой адил, Мраз Робинсон орцуудыг хослуулахдаа "улайх, үрэвсэх, хэт хуурайших" шинж тэмдгийг анхаарч үзэхийг зөвлөж байна.

Доорх хослолууд нь болгоомжтой хэрэглэж, сайтар хянах шаардлагатай:

Аюултай орцны хослолууд

Гаж нөлөө

Ретиноид + AHA/BHA

Арьсны чийгшлийн давхаргыг гэмтээж, арьс цочрох, улайх, хуурайшилт үүсгэж болзошгүй; тус тусад нь, хэмнэлттэй хэрэглээрэй

Ретиноид + витамин С

Хэт гуужуулалт үүсгэж, арьс болон нарны хэт ягаан туяаны мэдрэг байдлыг ихэсгэж болзошгүй; өдрийн болон шөнийн горимд тусгаарлан хэрэглээрэй

Бензоил пероксид + витамин С

Бензоил пероксид нь витамин С-г исэлдүүлж, аль алиныг нь үр дүнгүй болгодог; ээлжилж хэрэглээрэй

Олон төрлийн хүчил (гликолик + салицилик, гликолик + сүүн, гэх мэт)

Хэт олон хүчил арьсыг хуурайшуулж, арьсны нөхөн сэргээх чадварыг гэмтээж болзошгүй

 

Витамин C ба ниацинамидын хослол?

 

Аскорбикийн хүчил (L-аскорбикийн хүчил гэх мэт) нь ниацинамидыг ниацин болгож хувиргадаг эсэх нь асуулт юм. Ниацин нь улайлт үүсгэж болзошгүй. Эдгээр хоёр орцыг хослуулах нь ниацины үүсэх магадлалтай ч, энэ урвал үүсгэхийн тулд шаардлагатай концентраци ба халаах нөхцлүүд нь энгийн арьс арчилгааны хэрэглээнд нийцдэггүй.

Гэсэн хэдий ч, бүх хүний арьс өөр өөр байдаг. Хоёр орцыг хослуулах нь гоо сайхны орчинд ихэвчлэн хэтрүүлсэн байдаг ч, илүү мэдрэмтгий арьстай хүмүүс илүү анхааралтай байх хэрэгтэй.

Ретиноидуудын анхны сөрөг нөлөөнүүд арьс тань дасахад багасдаг тул хүчтэй орцуудыг арьс арчилгааны рутинд оруулахдаа аажмаар оруулах хэрэгтэй, эс тэгвэл арьсыг гэмтээж болзошгүй.

  /зурган дээр дарж илүү их мэдээлэл аваарай/

 

Одоо та юу хэрэглэхээ мэдэж байгаа бол, яаж хэрэглэх вэ?

 
  • Хэрэглээний дараалал

“Ерөнхийдөө, хөнгөнөөс өтгөн рүү дараалалтайгаар хэрэглэнэ, хамгийн хөнгөн орцуудаас эхлээд өтгөн орцууд руу шилжээрэй” гэж Мраз Робинсон тайлбарладаг.

Тодорхой хослолуудын хувьд хэд хэдэн зөвлөмжийг өгдөг: Витамин C болон физик шүүлтүүртэй нарны тосыг хамт хэрэглэх үед, витамины C-г эхлээд түрхэж, дараа нь нарны тосоо түрхэнэ. Гиалуроны хүчил ба ретиноидыг ашиглах үед, эхлээд ретиноидыг түрхэж, дараа нь гиалуроны хүчил хэрэглэхийг зөвлөдөг.


  • Хүчтэй, илүү сайн, хамтдаа

Хүчтэй орцуудыг арьс арчилгааны рутинд оруулах нь аймшигтай байж болох ч, тэдгээрийг хослуулан хэрэглэх нь бүр ч хүчтэй хослолууд үүсгэж болно.

Хэрвээ та орцуудаа зөв хослуулж чадвал, арьс тань тэдгээрийн ухаалаг, хүчтэй, илүү сайн үр дүнтэй ажиллахыг мэдэрч гайхалтай үр дүнг бий болгоно.

Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо баталгаат эх үүсвэрээс сонголтоо хийх нь таны гоо сайханд болон эрүүл мэндэд цаашид үүсэж болох сөрөг нөлөөнөөс хамгаалах болно. Хаана, ямар орц найрлагаар хийгдсэн нь тодорхойгүй химийн орцууд нь таныг хорт хавдрын эрсдэл рүү дагуулж байдаг. Монголд албан ёсоор борлуулагдаж эхэлсэн Английн Q+A брэнд аюулгүй тээвэр, баталгаат хадгалалтаас таны гарч хүрч байна.

  /зурган дээр дарж илүү их мэдээлэл аваарай/

Эх сурвалж: Healthline.com

 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Logo
  • Instagram
  • Facebook
  • Twitter

© 2024 Hariult.com

bottom of page