Таны хүүхэд багаасаа сахартай хоол хүнс хэрэглэх нь зөв үү ?
- UlziiSaiHAn
- Oct 10, 2024
- 3 min read
Updated: Oct 17, 2024

Сахар нь аюул заналхийлсэн жор уу ?
Сахар хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар олон буруу мэдээлэл, толгой эргэм ойлголт байдаг. Хүмүүс хүүхдийн хөдөлгөөн ихдэн хүний үг авахгүй байх, гиперактив буюу хэт идэвхжих байдлыг сахар ихтэй амттаны үр дүн гэж үзэх нь элбэг байдаг.
Гэвч сахар идэх нь бидний зан авир өөрчлөгдхөд нөлөөлдөг үү? Эсвэл энэ төрлийн гиперактив байдал нь санамсаргүй давхцал уу?
Хамгийн гол нь, та сургуулийн насны хүүхдийнхээ хоол хүнсийг үргэлж өөрөө хянадаг болмоор байна уу?
Хамгийн түгээмэл асуултанд хариуллаа !
Хүүхдүүд эсвэл насанд хүрэгчдийн сахарын хэрэглээ нь маргаанаар хүрээлүүлсэн байдаг. Сахар бол дайсан гэж хатуу үздэг зарим хүмүүс байдаг. Бусад нь үүнийг сахилаггүй хүүхдүүдийг тайвшруулах эсвэл, сайн хийсэн ажлыг шагнах, урамшуулах арга гэж үздэг. Миний бодлоор үнэндээ энэ хоёр туйлын дунд байна гэж боддог. Тиймээс, би эцэг эхчүүдийн ихэвчлэн асуудаг сахартай холбоотой асуултанд хариулж байна.
А: Сахар хүүхдүүдийг гиперактив болгодог уу?
Х: Олон эцэг эхчүүд сахар идсэнээр хүүхдийн зан авир нь өөрчлөгддөг гэж ойлгодог. Гэхдээ энэ ойлголт нь ихэнхдээ буруу юм. Хэд хэдэн судалгаагаар энэ асуудлыг судалсан боловч сахараас болж гиперактив байдал үүсдэг гэсэн онолтой таардаггүй.
Гэхдээ зарим хүүхдүүд сахарт мэдрэмтгий байдаг. Таны хамгийн сайн арга: Хүүхдэдээ анхаарлаа хандуул. Хэрэв түүний зан авир сахар идсэний дараа өөрчлөгдөж байвал, үүнийг хязгаарлах эсвэл зайлсхийх нь хамгийн сайн байж магадгүй. Сахар агуулагдсан хүнс нь хиймэл өнгө оруулагч, хадгалагч болон бусад янз бүрийн идэвхжүүлэгч бодис найрлагаас бүрдсэн байдаг. Гэхдээ ихэнхдээ гиперактив байдал нь орчны хүчин зүйлс болон нойргүйдэлтэй холбоотой байдаг.
А: Сахар өсч буй хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Х: Хүүхэд сахар ихтэй хүнсээр биеээ дүүргэх үед, өсөж яваа түүний биед хамгийн хэрэгцээтэй, жишээлбэл жимс, ногоо, бүхэл үр, тослог багатай сүүн бүтээгдэхүүн болон уураг гэх мэт зүйлсийг авах, шингээх орон зай үлддэггүй. Мөн их сахар нь илүүдэл жинтэй болох, хүүхдийн шүд цооролтой болох эрсдлийг нэмэгдүүлнэ.
А: Бидний өсөлтийн үеийн сахарын хэрэглээ хүүхдийг архаг эрүүл мэндийн асуудалтай болход нөлөөлөх үү?
Х: Магадгүй. Ямартай ч хүүхэд насандаа их сахартай бүтээгдхүүн хэрэглэх нь насанд хүрэх үед муу дуршил суусан, эрүүл бус хооллох хүсэлтэй болсон байх магадлалтай. Хэт их сахар нь илүүдэл жинтэй болход нөлөөлөх ба энэ нь яваандаа цусны даралт, холестерины түвшин, 2-р үеийн чихрийн шижин зэрэг эмгэгтэй болход холбоотой. Цусан дахь сахарын огцом өсөлт болон бууралт нь сэтгэл санааны өөрчлөлт, гутралд хүргэж болно. Таргалалт болон өөхшилөөс үүдэж яс болон үе мөчний асуудал, зарим төрлийн хавдар үүсэхтэй холбодог.
А: Хүүхдийн хоолны дэглэмээс сахарыг хасах талаар ямар бодолтой байна вэ?
Х: Эцэг эхчүүд сахарыг бүрэн хасах хэрэгтэй гэж бодохгүй байна, харин сахарын хэрэглээг бууруулах нь гол зорилго байх ёстой. Үнэндээ, амттай зүйлсийг хүүхдүүдээсээ хязгаарлахын оронд хэмжээг тааруулан хэрэглэж сурах боломжийг илүүд санал болгоно. Сахар ихтэй хүнсийг бүрэн хязгаарлахын оронд, та амттай хоолны оронд эрүүл хооллох хэв маягийг өөрсдөө үлгэрчилж болох юм. Жишээлбэл, тослоггүй энгийн тараг дээр гранола буюу байгалын гаралтай чихэр агуулсан зөгийн бал, үр, самар, гэх мэт чимэг нэмэх эсвэл бага хэмжээний зайрмаг дээрээ зэрлэг жимс нэмэх. Ингэснээр, таны хүүхэд амттан идэнгээ, эрүүл шим тэжээлээ ч хамтад нь авна.
А: Хүүхдэд сахарыг зан авирын урамшуулал болгон өгөх талаар юу бодож байна вэ?
Х: Эцэг эхчүүдийн хувьд, та хүүхдийнхээ өмгөөлөгч гэдгийг санаарай. Хэрэв багш, захирал, дасгалжуулагчид эсвэл асрамжийн ажилтнууд таны хүүхдийг сахар ихтэй амттанаар шагнаж байгаа бол, тэднээс үүнийг хязгаарлахыг хүсэх цаг болсон. Магадгүй тэд зурган наалт, харандаа, эсвэл жижиг тоглоом гэх мэт үнэ багатай зүйлс санал болгож болно.
Сахарын мэдлэгээ нэмэгдүүлэх !
Чихэр, бялуу, амттай зүйлсээс гадна сахар нь бидний бодоогүй хүнсэнд бас байдаг. Хамгийн эрүүл гэж үзэгддэг хүнсэнд, жишээлбэл жимсний шүүс, тараг, гранола, жимсний хольц зэрэгт 25 грамм (эсвэл илүүгээр) сахар агуулагддаг. Эрүүл мэндийн байгууллагууд хүүхдүүдийн өдөр тутмын сахарын хэрэглээг 25 грамм эсвэл түүнээс бага байлгахыг зөвлөдөг.
Хүүхдэд бага болон сахарын агууллаггүй хооллохыг хэрхэн хянах вэ? Шим тэжээлийн шошгоноос анхааралтай харах хэрэгтэй. Сүүтэй иддэг сериал сонгохдоо, нэмэлт сахарын орцыг харж хамгийн бага грамм орсоныг сонгоорой. Өдрийн дунд идэх хөнгөн зууш хайж байгаа бол, савласан бэлэн бүтээгдэхүүнээс илүү жимс, ногоог сонгоорой.
Хэрэв та хүүхдэдээ бага насанд нь эрүүл сонголтыг үлгэрлэн зааж сургаж чадвал, тэд насанд хүрэх үед эрүүл хүнс хэрэглэхийг илүүд үзнэ.
Хүүхдүүдэд таалагддаг зарим бага сахар агуулагдсан хөнгөн зуушнуудаас:
Comentários