top of page

Танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал буюу зөнөх “деменцийн” тохиолдлын бараг тал хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой

Updated: Oct 17, 2024

 

Деменцийн тохиолдлуудын бараг тэн хагасыг урьдчилан сэргийлэх боломжтой - "Сиенна Сулливан"

 

2022 онд 65 ба түүнээс дээш насны 2.3 сая Америкчууд деменцийн оноштой болсон нь эрсдэлд өртсөн ахмадуудын дунд урьдчилан сэргийлэх талаар санаа зовоосон асуудлыг нэмэгдүүлсэн. 2024 оны Ланцет-ийн деменцийн тайланд 14 гол эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон бөгөөд үүн дээр хоёр шинэ хүчин зүйлийг нэмж оруулсан байна. Судалгаанаас үзэхэд деменцийн 45 хувь нь амьдралын урт хугацааны туршид урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзжээ. Деменцээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүйг уншина уу.

 

2024 оны Ланцет комисс деменцийн эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлов

 

Ланцет-ийн Деменцийн комисс жил бүр хуралдаж, деменцийг урьдчилан сэргийлэх болон удирдахын тулд шилдэг туршлагуудыг хэлэлцдэг.

Комиссын хамгийн сүүлийн тайланд деменцийн өмнө нь мэдэгдэж байсан дараах 14 эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлсон байна:

  • Боловсролын түвшин доогуур байх

  • Толгойны гэмтэл

  • Биеийн идэвхгүй байдал

  • Тамхи татах

  • Хэт их архины хэрэглээ

  • Цусны даралт ихсэх

  • Таргалалт

  • Чихрийн шижин

  • Сонсголын алдагдал

  • Сэтгэл гутрал

  • Нийгмийн харилцаа бага байх

  • Агаарын бохирдол


Эдгээр хүчин зүйлүүд дээр нэмээд, судлаачид урьд нь анхаарал татаж байгаагүй хоёр шинэ эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлсон байна: эмчлэгдээгүй харааны алдагдал, өндөр холестерин. Эдгээрийг насан туршдаа хянаж, урьдчилан сэргийлэх шаардлагатай.


Эдгээр 16 өөрчлөгдөж болох деменцийн эрсдэлт хүчин зүйлс нь дэлхий даяар деменцийн тохиолдлын бараг 50 хувийг эзэлдэг бөгөөд зохих арга хэмжээ авснаар деменцийн 45 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой гэж тайлангийн зохиогчид дүгнэсэн байна.

 

2024 оны Ланцет комиссын бодлогод үзүүлэх нөлөө

 

Тайлан зохиогчид дэлхийн аль ч улсад деменцийн тохиолдол нэмэгдэх болно гэж анхааруулж, хууль тогтоогчдыг тайлангийн дүгнэлтийг харгалзан хууль эрх зүйн арга хэмжээ авахыг уриалж байна.


"Бодлого боловсруулагчид эрсдлийг бууруулахад чиглэсэн нөөцийг нэн тэргүүнд тавьж, деменцийг урьдчилан сэргийлэх эсвэл удаашруулах, мөн деменцтэй хүмүүсийн болон тэдний гэр бүлийнхний амьдралыг сайжруулахад чиглэсэн оролцоог хөнгөвчлөх ёстой" гэж 2024 оны Ланцет комиссын тайланд бичсэн байна. “Урьдчилан сэргийлэх арга нь эрт үе шатанд эрсдэлүүдийг бууруулахад чиглэгдэж, насан туршид үргэлжлэх ёстой.”


Тайланд дурдсан бодлогын хэрэгжүүлэлтийн жишээ бол нийтийн газар тамхи татахыг хориглох, архины борлуулалтын цагийг багасгах, эрүүл хүнсийг илүү хүртээмжтэй болгох зэрэг орно.


Судлаачид амьдралын аль ч шатанд амьдралын хэв маягийг өөрчлөх эсвэл арга хэмжээ авах нь деменцийн эрсдлийг бууруулах боломжтойг онцолж байна. Тиймээс эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх нь бүх насныханд ашиг тусаа өгөх юм.

 

2024 оны Ланцет комиссийн зөвлөсөн деменцээс урьдчилан сэргийлэх арга замууд

 

2024 оны Ланцет комиссын гол зорилго нь бодлого боловсруулагчдад нөлөөлөх явдал боловч уг тайлан нь хүмүүс өөрсдөө амьдралын хэв маягаа өөрчлөх замаар деменцээс урьдчилан сэргийлэх боломжтой олон аргыг мөн харуулж байна.


Уг тайланд "Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэж, хэт боловсруулсан хоол хүнс бага хэрэглэх нь эрүүл мэндийн олон нөхцөл байдалд сайнаар нөлөөлдөг бөгөөд таргалалт, чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг нь деменцийн эрсдэлт хүчин зүйлүүдэд нөлөөлдөг" гэж тэмдэглэсэн ба зөв зохистой хоолны дэглэмийн ач холбогдлыг үзүүлсэн байна.


Мөн нийгэмшил нь ямар чухлыг онцолсон байна.


"Өндөр настанд ээлтэй, дэмжлэг үзүүлэх нийгмийн орчин, орон сууцыг нэн тэргүүнд тавьж, үйл ажиллагаанд оролцох болон хамт амьдрах боломжийг хөнгөвчлөх замаар нийгэмшүүлэх хэрэгтэй" гэж зохиогчид бичсэн байна.

 

Деменци гэж юу вэ?

 

Деменци гэдэг нь ахмад настнуудад илэрдэг ой санамж, танин мэдэхүйн чадварын алдагдлыг илэрхийлдэг тархины өвчнүүдийн багц ойлголт юм. Энэ нь өдөр тутмын амьдралд ноцтойгоор нөлөөлдөг.

Деменци нь тархины эсийн гэмтлээс үүдэлтэй бөгөөд энэ нь мэдрэлийн эсүүдийн харилцаанд нөлөөлдөг. Мэдрэлийн эсүүдийн харилцаа нь бидний хийдэг бүх зүйлд, ялангуяа ой санамжтай холбоотой үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой.

Альцгеймерийн өвчин нь деменцийн нийт тохиолдлын 60-80 хувийг эзэлдэг бөгөөд энэ нь аажмаар танин мэдэхүйн бууралттай холбоотой тархины өвчин юм.

 

Эх сурвалж

 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Logo
  • Instagram
  • Facebook
  • Twitter

© 2024 Hariult.com

bottom of page