top of page

Ретинолын олон төрлийн ашиг тус болон  хэрэглээний талаар

Updated: Sep 24, 2024

Ретинолын найрлагатай бүтээгдэхүүнүүд  маш олон төрлийн давуу талтай байдаг: батга арилгахаас гадна арьсны ерөнхий байдлыг сайжруулж, хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулдаг.


Мөн "нарийн үрчлээс, томорсон нүхжилтийг агшаах, арьсны бүтцийг сайжруулж, арьсны өнгийг жигд болгоход төгс тохирно" гэж Охайо мужийн Перрисбург хотын арьсны эмч, доктор Хоуп Митчелл хэлэв.


Гэхдээ уг найрлагыг хэрэглэхэд бага зэрэг төвөгтэй байх магадлалтай. Олон брэндүүд, олон төрлийн найрлагатайгаар  ретинол агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд цочроох шинж тэмдэг илэрдэг тул болгоомжтой хэрэглэж эхлэх хэрэгтэй

Энд нийтлэлд таны мэдэх шаардлагатай хэд хэд зүйлс байгаа шүү.


 

Ретинол хэрхэн үйлчилдэг вэ?

 

Ретинол нь ретиноид гэж нэрлэгддэг нэгдлүүдийн бүлэгт багтдаг бөгөөд эдгээр нэгдэл нь бүгд А аминдэмийн деривативууд юм гэж доктор Митчелл хэлжээ. Ретиноид нь 1970-аад оноос хойш гарч ирсэн бөгөөд Retin-A, Accutane зэрэг батганы эмэнд агуулагддаг байна. Ретинол нь илүү зөөлөн ретиноид тул жоргүйгээр худалдаж авах боломжтой байна.


Ретинол нь арьсанд янз бүрийн байдлаар нөлөөлдөг. Арьсны эсийн эргэлтийг нэмэгдүүлж, "байгалийн гуужуулагчийг үүсгэдэг" гэж Калифорнийн Манхэттэн Бич дэх гоо сайхны арьсны эмч, доктор Дивья Шокеен тодорхойлсон байна.  Бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэхэд тусалдаг бөгөөд батгыг эмчилж, цаашид  батга гарахаас сэргийлдэг байна.


Арьсны бат бөх, уян хатан чанарыг нэмэгдүүлдэг уураг болох коллагены үйлдвэрлэлийг ретинол маш сайн нэмэгдүүлдэг аж. Нью-Йорк хотын арьсны эмч, доктор Мариса Гаршик "Бид 20 наснаас эхлэн арьсны коллагены 1 орчим хувийг алдаж эхэлдэг." Ийм зүйл тохиолдоход бидний арьс унжиж, үрчлээтэж эхэлдэг; ретинол үүний эсрэг ажилладаг найрлага гэж хэлжээ.


Үүнээс гадна ретинол нь арьсан дээрхи хар толбыг багасгадаг. Доктор Шокин хэлэхдээ: "Ретинолууд нь меланины хэт их нийлэгжилтийг бууруулахад тусалдаг,энэ хэт их төвлөрөл нь арьсыг өнгөө  алдагдахад хүргэдэг" байна. 


2015 онд 40-55 насны эмэгтэйчүүдийн дунд явуулсан эмнэлзүйн туршилтаар ретинолын найрлагатай бүтээгдэхүүнийг нэг жилийн турш өдөр бүр хэрэглэснээр толбо үүсэх асуудлыг 44 хувь, арьсны өнгө алдалтыг 84 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ. 2009 онд хийсэн өөр нэг эмнэлзүйн туршилтаар 40-60 насны эмэгтэйчүүдэд ретинолтой тосыг 26 долоо хоногийн турш өдөр бүр хэрэглэх нь нарийн болон гүн үрчлээсийг багасгадаг болохыг тогтоожээ.



 

Тохирсон бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох вэ?

 

Ta aль ч эмийн сан, их дэлгүүрээс ретинол агуулсан бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой. Хэрэв хөхүүл эсвэл экзем гэх мэт арьсны өвчтэй бол ретинол хэрэглэж болох эсэхээ мэргэжлийн эмчтэй заавал зөвлөлдөөрэй гэж Доктор Шокин зөвлөсөн байна. Мөн жирэмсэн үед ретинол хэрэглэхээ зогсоохыг ч бас зөвлөжээ.


Ерөнхийдөө арьсны эмч нар улайлт, цочрол үүсэх эрсдлийг бууруулахын тулд зөөлөн найрлагаас эхлэхийг зөвлөдөг байна. Итгэдэг брэндээ сонгоод хамгийн бага агууламжтай бүтээгдэхүүнийг сонгоорой гэж доктор Гаршик зөвлөжээ. Шошгон дээр байгаа ретинолын яг тодорхой хувийг бүү анхаар, учир нь брэндүүд өөр өөр ретинолын нэгдлүүдийг ашигладаг тул 1 хувийн ретинол агуулсан бүтээгдэхүүн нь 0.3 хувьтай өөр бүтээгдэхүүнтэй үндсэндээ тэнцэж болно гэсэн үг юм.


Хэрэв та мэдрэмтгий арьстай бол хуурайшилт, үрэвслийг арилгахад туслах керамид, ниацинамид эсвэл гиалуроны хүчил зэрэг бусад орц найрлагатай бүтээгдэхүүнийг хайж олоорой гэж доктор Гаршик зөвлөж байна. Мөн "капсуллагдсан" гэсэн шошготой ретинол бүтээгдэхүүнийг хайж үзээрэй, энэ нь ретинол нь хамгаалалтын давхаргаар бүрхэгдэж, цаг хугацааны явцад арьсанд ялгарч, цочроох магадлал багатай байдаг.

Сурталчилгаа

 



 

Хэзээ, яаж ретинолийг хэрэглэх вэ?

 

Юун түрүүнд удаан, тэвчээртэй байгаарай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.


Доктор Гаршик хэлэхдээ: "Ретинолууд 2-3 сарын хугацаанд үр дүнд хүрч эхлэх ба үр дүн нь зургаан сарын хугацаанд улам сайжирсаар байх болно. "Ретинолын хувь бага найрлагатай бүтээгдэхүүн  хэрэглэснээр тодорхой хэмжээний үр дүн олж харах хүртэл  хугацаа шаардлагатай гэдгийг мөн нэмж онцлов.


Бүтээгдэхүүний найрлагад харшилтай эсэхээ мэдэхийн тулд эхлээд гарныхаа дотор талын арьсны жижиг хэсэгт түрхэхийг Доктор Шокин зөвлөжээ. Хэрэв арьс хэдэн минут эсвэл хэдэн цагийн дотор улайж, загатнах, хавдахгүй бол өөр газар хэрэглэж болно.


Арьсанд дасгахын тулд эхний 14 хоног 7 хоногт 1 юмуу 2 удаа хэрэглэх, мөн нарны гэрэлд өртөх үед ретинол задардаг тул шөнийн цагаар хэрэглэх нь илүү тохиромжтой гэж Доктор Гаршиж зөвлөдөг байна.


"Хэрэв арьс маш ихээр улайж, цочирч, хорсож, загатнах шинж тэмдэг илэрвэл түр завсарлага аваарай" . Долоо хоногт хоёр удаа хэрэглэхэд арьс тань цочрохгүй байвал хэрэглэх давтамжаа бага багаар нэмэн цаашлаад өдөр тутамдаа ч хэрэглэж боллох нь. Эсвэл илүү хүчтэй найрлагатай руу нь ч шилжиж болно хэмээн Доктор Митчелл санал болгов. Ретинол нь арьсыг наранд илүү мэдрэмтгий болгодог тул өдрийн цагаар нарнаас хамгаалах тос түрхэх нь ухаалаг хэрэг юм.


Батгатай хүмүүс анх удаа ретинол хэрэглэж эхлэхэд илүү их гарч болох боловч энэ сэдрэлт нь удаан хуцагаанд үргэлжлэхгүй бөгөөд арьс удалгүй сайжирдаг гэж доктор Митчелл хэлэв.

 

"Таны арьс сайхан болж эхлэхээсээ өмнө улам дордож магадгүй тул сэтгэлээр унахгүй байхыг хичээгээрэй" гэж тэр хэлэв.



Comentários

Avaliado com 0 de 5 estrelas.
Ainda sem avaliações

Adicione uma avaliação
Logo
  • Instagram
  • Facebook
  • Twitter

© 2024 Hariult.com

bottom of page