Омега-3 агуулсан нэмэлт тэжээл дэх хорт металлын эрсдэл
- UlziiSaiHAn
- Oct 7, 2024
- 7 min read
Updated: Oct 23, 2024
Эрүүл мэндээ дэмжихийн тулд омега-3 өөхны хүчилийг загасны тос байдлаар авах нь түгээмэл болоод байна. Эдгээр нэмэлт тэжээлүүд нь зүрх судасны болон сэтгэхүйн ашиг тустай ч хүнд металлын бохирдолтой холбоотой зарим эрсдэлийг анхаарах хэрэгтэй.
Агуулгын жагсаалт:
Омега 3 агуулсан нэмэлтээс хамгийн их илэрдэг хорт металлууд юу вэ?
Яагаад ихэнх омега 3/загасны тосны нэмэлт тэжээлд/ эдгээр хорт металлууд агууллагддаг вэ?
Кадми яагаад таны эрүүл мэндэд хортой вэ?
Хар тугалга яагаад таны эрүүл мэндэд хортой вэ?
Мөнгөн ус яагаад таны эрүүл мэндэд хортой вэ?
Далайн хүнсэнд агуулагдах хүнд металлууд
Эдгээр металлаас хэрхэн зайлсхийх, омега 3/загасны тосны нэмэлтийг хэрхэн зөв сонгох вэ?
Омега 3 нэмэлтүүдээс хамгийн их илэрдэг хорт металлууд юу вэ?
Мөнгөн ус, кадми, хар тугалга зэрэг хорт меттал нь омега 3-т агуулагддаг гэдгийг ихэнх хүмүүс мэддэг.
Дэлхий дээрх ихэнх омега 3т ямар хэлбэрээр агуулагддаг вэ?
Хоол хүнсний гинжин хэлхээнд өндөрт жагсдаг загаснууд хүрээлэн буй орчноосоо хүнд металл хуримтлуулах өвөрмөц хандлагатай байдаг байна. Тэгэхээр эдгээр загаснаас гаргаж авсан тос нь өдөр тутмын нэмэлт бүтээгдэхүүнд санамсаргүй байдлаар орсон байж болзошгүй. Мөнгөн ус, нейротоксин, кадми, хар тугалга зэрэг нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж болхуйц санаа зовоосон асуудал болоод байна.
Яагаад ихэнх омега 3 аас илэрдэг вэ?
Загас, ялангуяа махчин загас хүрээлэн буй орчноосоо хоол хүнсээрээ дамжуулан хүнд металлыг хуримтлуулдаг. Хүнд металлууд далайн уснаас бохирдож хордсон зарим загас эсвэл загасны тосон нэмэлтээс тэжээлээс илэрч болно. Эсвэл:
Био хуримтлал:
Туна, акул, сэлэм загас гэх мэт хоол хүнсний гинжин хэлхээний дээд бүлэгт байрладаг загаснууд хүнд металл хуримтлуулах магадлал өндөр байдаг. Эдгээр загаснууд нь жижиг загасаар хооллодог бөгөөд тэднээс хүнд металлыг шингээсэн байж болзошгүй. Хүнсний гинжин хэлхээнд дээр байрлах организмд хүнд металл хуримтлагдах үйл явцыг биоаккумляци гэж нэрлэдэг.
Бохирдсон ус:
Аж үйлдвэрийн бохирдуулагч бодис, хөдөө аж ахуйн болон хүнд металлын бусад эх үүсвэрээр бохирдсон усанд амьдардаг загадах хорт бодисын агууламж өндөр байдаг. Далай, тэнгисийн бохирдол нь загас, улмаар загасны тосыг бохирдуулахад хүргэдэг байна.
Загас барих үйл явцын чанарын шалгуур:
Загасны тосны нэмэлтийг үйлдвэрлэхэд ашигладаг загасны чанар нь янз бүр байж болно. Хэрэв загасыг бохирдол ихтэй бүс нутгаас барьсан эсвэл барих явц нь чанарын шаардлага хангаагүй бол эцсийн бүтээгдэхүүнд хүнд металлын бохирдол үүсэх эрсдэл нэмэгддэг.
Боловсруулах аргууд:
Загасны тосыг гаргаж авах, боловсруулахад ашигладаг аргууд нь чанарт шууд нөлөөлдөг. Үйлдвэрлэлийн зарим процессууд нь хүнд металлын бохирдуулагчийг зохих ёсоор салгаж чаддаггүй. Сайн чанарын загасны нэмэлт тосон тэжээлүүд нь ихэвчлэн бохирдлын түвшинг бууруулахын тулд молекул нэрэх зэрэг процесст ордог.
Зохицуулалтын дутагдал:
Загасны тосны нэмэлт дэх бохирдуулагчийн зохицуулалтын стандартууд байдаг ч хэрэгжилт нь дутуу дулимаг байж болно. Зохицуулалт багатай бүс нутгаас авсан нэмэлтүүд нь бохирдсон байх эрсдэл өндөр.
Кадми яагаад таны эрүүл мэндэд хортой вэ?
Кадми нь хүний биед хортой шинж чанартай, цаг хугацааны явцад биед хуримтлагддаг тул хүний эрүүл мэндэд хортой. Кадми эрүүл мэндэд хортой гэж үздэг зарим шалтгааныг энд дурдвал:
Хордлого
Кадми нь бөөр, уушиг, яс зэрэг янз бүрийн эрхтэн, тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг хүнд металл юм. Олон улсын хорт хавдар судлалын агентлагаас (IARC) 1-р бүлгийн хорт хавдар үүсгэгч гэж ангилдаг ба хорт хавдар үүсгэдэг болохыг батлах хангалттай нотолгоо байгаа гэсэн үг.
Хуримтлал
Кадми нь биед, ялангуяа бөөрөнд хуримтлагдах хандлагатай байдаг. Кадми бага хэмжгээгээр ч гэсэн удаан хугацаанд биед байх нь эд эсэд метал аажмаар хуримтлагдаж, эрүүл мэндийн архаг асуудалд хүргэдэг.
Бөөрөнд үзүүлэх гэмтэл
Кадмитай холбоотой хамгийн чухал асуудлын нэг бол бөөрөнд гэмтэл учруулах явдал юм. Удаан хугацаагаар өртөх нь бөөрний үйл ажиллагааг доголдуулж, бөөрний архаг өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг.
Ясанд үзүүлэх нөлөө
Кадми нь кальцийн солилцоонд саад учруулж, ясанд хуримтлагддаг. Удаан хугацаагаар өртөх нь ясны нягтрал буурч, бүх ясанд муугаар нөлөөлж болзошгүй.
Амьсгалын замын асуудал
Кадмитай тоос, утаагаар амьсгалах нь амьсгалын замын цочролыг үүсгэж, цаг хугацааны явцад уушгины гэмтэлд хүргэдэг. Үйлдвэрлэлийн тодорхой орчинд ажиллах нь эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Зүрх судасны тогтолцоонд үзүүлэх нөлөө
Зарим судалгаанаас үзэхэд кадми болон зүрх судасны өвчин хоёрын хооронд холбоо байж болзошгүй. Кадми нь даралт ихсэх магадлал, зүрх судасны өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлдэг.
Нөхөн үржихүйн болон өсөлт
Кадми нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүүхэд төрүүлэх чадварт нөлөөлж болзошгүй бөгөөд ургын хөгжилд нөлөөлнө.
Эдгээр эрүүл мэндийн асуудлуудыг харгалзан үзэж кадмид өртөлтийг багасгах нь чухал юм.
Хар тугалга яагаад таны эрүүл мэндэд хортой вэ?
Хар тугалга нь дараах хоруу шинж чанартай тул хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Үүнд:
1. Сэтгэц мэдрэлийн нөлөө
Хар тугалгын гол асуудлуудын нэг бол төв мэдрэлийн системд үзүүлэх нөлөө юм. Ялангуяа хүүхэд хар тугалганы хордлогод бага хэмжээгээр ч болов орвол танин мэдэхүйн болон зан харилцааны асуудал үүсдэг. Хар тугалга нь тархины хэвийн хөгжил, үйл ажиллагаанд саад учруулж, суралцах чадваргүй болох, IQ буурах, зан харилцааны асуудалд хүргэдэг.
2. Хөгжлийн саатал
Ялангуяа өсөлтийн чухал үе шатанд хар тугалганы хордлогонд орсон хүүхдүүд өсөлтийн хоцрогдол, удаан хугацааны танин мэдэхүйн гажигтай болдог. Төрөхийн өмнөх үеийн хар тугалгын хордлого нь хөгжиж буй урагт сөргөөр нөлөөлж, жин багатай төрөх, өсөлт удаашрах зэрэг асуудлуудад хүргэдэг.
3. Зан харилцаа болон сэтгэл хөдлөлийн нөлөө
Хар тугалгад өртөх нь зан авир, сэтгэл санааны өөрчлөлт, тухайлбал түрэмгийлэл, импульс, цочромтгой байдал зэрэгтэй холбоотой байдаг. Эдгээр нөлөөлөл нь насанд хүрсэн хойноо үргэлжилж, сэтгэцийн эрүүл мэнд, ерөнхий эрүүл мэндийн байдалд нөлөөлж болзошгүй.
4. Ходоод гэдэсний асуудал
Хар тугалга нь ходоод гэдэсний системд нөлөөлж, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
5. Гематологийн нөлөө
Хар тугалга нь цусны улаан эсийн хүчилтөрөгч тээвэрлэгч гемоглобины нийлэгжилтэнд саад учруулдаг. Энэ нь цус багадалт, ялангуяа хар тугалгын архаг хордлогод хүргэдэг.
6. Зүрх судасны тогтолцоонд үзүүлэх нөлөө
Цусан дахь хар тугалгын хэмжээ их байх нь нь цусны даралт ихсэх болон зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг дагуулдаг. Хар тугалгад өртөх нь судас болон зүрхийг гэмтээх аюултай.
Бөөрний гэмтэл
Хар тугалга нь бөөрөнд хуримтлагддаг бөгөөд энэ нь нефротоксик (бөөрний гэмтэл) үүсгэдэг. Хар тугалгад удаан хугацаагаар өртөх нь бөөрний үйл ажиллагааг алдагдуулж, бөөрний архаг өвчинд хүргэдэг.
Нөхөн үржихүйн асуудал
Хар тугалгын хордлого нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Эмэгтэйчүүдийн хувьд энэ нь зулбах, дутуу төрөлт, нярайн хөгжлийн асуудалд хүргэж болзошгүй юм. Эрэгтэйчүүдэд хар тугалгад өртөх нь үр тогтоох чадвар буурч, эр бэлгийн эсийн тоо хэлбэлзэнэ.
Мөнгөн ус яагаад таны эрүүл мэндэд хортой вэ?
Мөнгөн ус нь хортой шинж чанартай тул хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. Мөнгөн усанд хордох нь эрүүл мэндэд олон төрлийн сөрөг нөлөө үзүүлэх ба мөнгөн усны хэлбэр, өртөлтийн түвшин, өртөх хугацаа зэрэг хүчин зүйлээс хамаарч хэр гүн хордлогод орох нь хамаардаг. Мөнгөн усыг эрүүл мэндэд хортой гэж үздэг зарим шалтгааныг доор дурдав.
1. Мэдрэл сисмемд үзүүлэх нөлөө
Мөнгөн ус нь мэдрэлийн системд ихээхэн хортой ба цусаар дамжин тархинд очсоноор эрүүл эд эсэд нөлөөлдөг. Төрөхийн өмнөх, ялангуяа ургийн хөгжлийн эхний үе шатанд өртөх нь хүүхдийн хөгжлийн саатал, мэдрэлийн эмгэгийг үүсгэдэг.
2. Бөөрний гэмтэл
Мөнгөн ус нь бөөрөнд хуримтлагдаж, бөөрний өвчлөл үүсгэдэг. Мөнгөн усны хордлого нь бөөрийг гэмтээж, Эрхтэнээс илүүдлийг шүүж, ялгах чадварыг бууруулдаг.
3. Зүрх судасны тогтолцоонд үзүүлэх нөлөө
Зарим судалгаагаар мөнгөн устай харьцах нь зүрх судасны тогтолцооны асуудал, тэр дундаа зүрхний шигдээс, цусны даралт ихсэх эрсдэлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Гэсэн хэдий ч энэ чиглэлийн нотолгоог одоог хүртэл судалж байгаа бөгөөд мөнгөн усны хордлого болон зүрх судасны эрүүл мэндийн хоорондын хамаарал нь нарийн төвөгтэй юм..
4. Амьсгалын болон дархлааны тогтолцоонд үзүүлэх нөлөө
Үйлдвэрлэлийн тодорхой процессоос ялгардаг мөнгөн усны уураар амьсгалах нь амьсгалын замын цочролд хүргэдэг. Мөнгөн усны хордлого нь дархлааны системд нөлөөлж, улмаар дархлааны үйл ажиллагаа доголдоход нөлөөлнө.
5. Хөгжлийн болон нөхөн үржихүйн үр нөлөө
Жирэмсэн эмэгтэйчүүд мөнгөн усны хортой нөлөөнд онцгой өртөмтгий байдаг. Энэ нь ихэсээр дамжиж, хөгжиж буй урагт нөлөөлж, танин мэдэхүйн болон өсөлтийн асуудалд хүргэдэг. Насанд хүрэгсдийн хувьд мөнгөн усны хордлого нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
6. Метил мөнгөн усны хордлого
Органик мөнгөн усны нэг хэлбэр болох метил мөнгөн усд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Зарим загас, далайн биетэд хуримтлагдаж, бохирдсон загас байнга хэрэглэдэг хүмүүст эрсдэл учруулна. Метил мөнгөн усанд удаан хугацаагаар өртөх нь мөнгөн усны хордлого үүсгэдэг ба мэдрэлийн эмгэг, булчин сулрах, мэдрэхүйн асуудал зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Далайн хоолонд агуулагдах хүнд металлууд
АНУ-д байгаа төрөл бүрийн лаазалсан болон савласан далайн бүтээгдэхүүний чанарыг шалгахын тулд Consumer Lab (хэрэглэгчийн мэдээлэл, эрүүл мэнд, хоол тэжээлд нөлөөлдөг бүтээгдэхүүний бие даасан үнэлгээний тэргүүлэгч байгууллага) иж бүрэн үнэлгээ хийжээ.
Гол үнэлгээг өргөн хэрэглээний туна, хулд, сардина загасанд хийсэн ба бүтээгдэхүүн бүрд DHA, EPA, DPA зэрэг омега-3 тосны хүчил, омега-7 тосны хүчил байгаа эсэхийг шалгасан. Нэмж дурдахад мөнгөн ус, хүнцэл, хар тугалга, кадмигын болзошгүй бохирдлыг тодорхойлохын тулд нарийн шалгасан ба Consumer Lab-ийн үнэлгээ нь эдгээр бүтээгдэхүүн дэх тосны чанарыг тодорхойлон мөн , түүний шинэлэг, хуршсан мэт үнэрийг ялгах зорилготой.
Туршилтын үр дүнгээр зөвлөгдсөн хэмжээгээр хэрэглэхэд өөр өөр далайн бүтээгдэхүүнүүдийн дунд омега-3 тосны хүчлийн агууламж ихээхэн ялгаатай байгааг илрүүлсэн. Сардин, хулд загас нь туна загастай харьцуулахад DHA болон EPA-гээр баялаг ажээ. Стандарт 85 грамм сардин загас нь 1600 мг-аас 1800 мг DHA ба EPA агуулдаг бол 56 грамм хулд загас 400 мг-аас 700 мг хүртэл агуулдаг. Эсрэгээр, лаазалсан болон савласан туна загас нь нэг удаад 45 мг-аас 440 мг DHA ба EPA авах ба агууламж багатайд тооцогдож байна. Нэг порцонд 1294 мг DHA ба EPA агуулагддаг туна загасны нэг бүтээгдэхүүн байсан нь онцгой тохиолдол. Цаашилбаас, зарим бүтээгдэхүүн нь шошгон дээр заасан хэмжээнээс мэдэгдэхүйц бага DHA болон EPA агуулсан байгаа нь ажиглагдсан.
Consumer LAB-н судалгаагаар лаазалсан, савласан туна загас, ялангуяа албакор туна загас мөнгөн усаар хамгийн их бохирдсон байна. Хамгийн бага хэмжээний омега-3 агуулсан туна загасны бүтээгдэхүүн нь мөнгөн усны хамгийн өндөр концентраци 0.41 ppm (саяд) агуулдаг бөгөөд энэ нь EPA болон FDA-ийн зөвлөмжийн хязгаараас (0.46 ppm) доогуур үзүүлэлт юм. Мөн энэхүү бүтээгдэхүүн нь хүнцлийн агууламжаараа хоёрдугаарт орж байна. (2.27 ppm).
Гэсэн хэдий ч судалгаагаар лаазалсан далайн бүтээгдэхүүн дунд хулд загас нь мөнгөн ус, хүнцлийн агууламж хамгийн бага байгааг тогтоожээ. Нөгөөтэйгүүр, лаазалсан сардин загас нь мөнгөн ус багатай ч хүнцлийн хэмжээ 2.13-2.17 ppm хүртэл байна.
Эдгээр хүнд металлд өртөхгүйн тулд мөнгөн ус ихтэй загасыг долоо хоногт нэгээс хоёроос илүү удаа идэж болохгүй ба хүнцэл ихтэй загас эсвэл далайн бүтээгдэхүүнийг өдөрт нэгээс олон удаа идэж болохгүйг анхаарна уу.
Эдгээр металлаас хэрхэн зайлсхийх, омега 3 загасны тосны нэмэлтийг хэрхэн зөв сонгох вэ?
Эдгээр эрсдлийг бууруулахын тулд ухаалаг сонголт хийх нь чухал. Чанарын хяналтын хатуу арга хэмжээнүүдийг баримталдаг нэр хүндтэй брэндүүдээс нэмэлт тэжээл сонгож эхэлхийг зөвлөж байна. Олон улсын загасны тосны стандарт (IFOS) зэрэг гуравдагч шинжилгээний байгууллагуудын гэрчилгээ нь бүтээгдэхүүний чанарын баталгаа болно.
Энэ хүрээнд молекул нэрэх явц нь анхаарал татахуйц бөгөөд цэвэршүүлэх протоколтой төстэй энэ арга нь загасны тосноос хүнд металлыг үр дүнтэй арилгаж, аюулгүй байдал чанарын баталгаа болж өгдөг. Молекул нэрэх аргаар гарган авсан нэмэлт тэжээл нь хүнд металлд өртөлтөө багасгахыг зорьж байгаа хүмүүст тохиромжтой.
Омега-3-ийн эх үүсвэрийг төрөлжүүлэх нь мөн чухал асуудал болоод байна. Замагт суурилсан нэмэлт тэжээлүүд болон маалингын үрийн тос зэрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд нь хүнд металлын агууламж багатай төрлүүд юм.
Дүгнэлт
Эцэст нь хэлэхэд, загасны тосны нэмэлт тэжээл сонгохдоо сайн судалж, хэрсүү хандах нь чухал. Чанарыг урьтал болгож, гуравдагч байгууллагын баталгаат чанарын дүгнэлтийг үзэн, цэвэршүүлэх процессыг талаар судлан мэдсэнээр та олон төрлийн омега 3 дундаас хамгийн сайныг нь сонгож чадна.
Эх сурвалж: https://mvs-pharma.com/
תגובות