top of page

Бидний гоо сайхан болон арьс арчилгаанд ниацинамидийн чухал үнэ цэнэ !

Updated: Sep 24, 2024

Woman putting niacinamide on her face

 

Ниацинамид гоо сайхан арьс арчилгаанд

 

Ретинол, С витамин зэрэг арьс aрчилгааны цөөн хэдэн гайхалтай найрлагаас гадна ниацинамид нь  бүх төрлийн арьсны асуудалд болон арьсны төрөлд зориулагдсан олон талт гайхалтай шинж чанартай гэдгээрээ алдартай.

Тэгвэл хэрхэн ниацинамид бидний гоо сайхан болон арьс арчилгаанд ид шидээ үзүүлэх вэ ?

 

Ниацинамид гэж юу вэ?

 

Витамин В3 болон никотинамид гэгддэг ниацинамид нь усанд уусдаг витамин бөгөөд арьсны нүх сүвийг мэдэгдэхүйц багасгаж, суларсан эсвэл сунасан нүхжилтийг чангалж, арьсны өнгийг сэргээн, үрчлээг багасгахад тусалдаг.


Ниацинамид нь арьсны хамгаалалтын давхаргыг сайжруулах чадвартай тул хүрээлэн буй орчноос авдаг хор хөнөөлийн нөлөөг бууруулж, арьсны асуудлаас үүдэлтэй шинж тэмдгүүдийг арилгахад онцгой ач тустай.


Хүрээлэн буй орчны өдөр тутмын нөлөөнөөс арьсаа хамгаалах нь хурдан хөгшрөх болон арьсны өнгө гундаж гэрэлтэхээ болихоос сэргийлнэ.

Woman taking care of her face
 

Ниацинамид таны арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

 

Олон үйлдэлт био-идэвхтэй найрлага нь ниацинамидийн гайхалтай хүчийг бий болгосон. В витамины энэхүү хүчирхэг хэлбэр нь бидний арьсны гадаргуу болон арьсны эсүүдэд үр шимээ өгөхөөс өмнө нь багахан хэмжээний аялал хийдэг байх нь.


Ниацинамидийг арьсандаа түрхсэний дараагаар бидний эсэд витамин болох коэнзим никотинамид аденины динуклеотид болж задардаг. Энэхүү коэнзим нь ниацинамидын арьсанд үзүүлэх ашиг тусыг хариуцдаг гэж үздэг.

 

Ниацинамидийн ашиг тус

 

Арьсны олон төрлийн асуудал, арьсны төрлөөс үл хамааран ниацинамид нь хүн бүрийн арьс арчилгааны өдөр тутмын найрлага болж чадахуйц олон давуу талтай.

Хэдийгээр зарим хүмүүсийн арьсны бүх асуудлыг ниацинамид бүрэн төгс шийдэж чадахгүй ч найрлага дахь Б витамин нь хүн бүрийн арьсанд ямар нэг хэмжээгээр ашиг тусаа өгч чадна. Ниацинамийн шийдэж чадах арьсны асуудлуудын талаар авч үзэе.


  1. Томорсон нүхжилтийг багасгана !

Ниацинамид нь арьсны томорсон нүхжилтийг багасгах чадвараараа хамгийн алдартай. Уг Б витамин нь нүх сүвийг яг яаж багасгадаг гэдэг нь судалгаагаар хараахан тогтоогдоогүй ч нүхжилтэнд хамгийн сайн гэдэг нь эргэлзээгүй бололтой.

Арьсны бөглөрөл, толгойтой батга, тослогжилт үүсгэдэг гол суур нь нүхжилт байдаг.

Бөглөрөл үүсч улам ихсэхийн хирээр нүхжилт сунаж томордог байна.

Ниацинамидийг тогтмол хэрэглэх нь арьсны нүхний хэмжээ буцаж хэвэндээ ороход тусалдаг байна. Нарнаас ирж байгаа хорт туяа нь нүх сүвийг тэлэхэд нөлөөлдөг ба хүмүүс үүнийг “жүржийн хальс” гэж нэрлэдэг.

Ниацинамидын өндөр концентраци нь арьсыг дэмжих элементүүдийг бэхжүүлж нүх сүвийг мэдэгдэхүйц чангалснаар “жүржийн хальс” мэт харагдах арьсыг эрс сайжруулдаг.

Ad banner for Q+A niacinamide in Mongolian

2. Чийгшүүлнэ !

Ниацинамидийн өөр нэг гайхалтай чадвар бол арьсыг чийгээ алдаж, хуурайшихаас хамгаалж нөхөн сэргээхэд тусалдаг.

Керамид буюу арьсны хамгаалатын давхаргад байрлах өөх тосны хүчлүүд шавхагдаж эхлэхэд арьс хуурайшихаас эхлээд хэт мэдрэг болох гэх мэт асуудлууд үүсч эхэлдэг.

Арьсны хуурайшилтайгаа тэмцэж байгаа хүмүүс ниацинамид

хэрэглэх нь таны чийгшүүлэх бүтээгдэхүүний үйлчилгээг улам нэмэгдүүлж арьс чийгээ алдахаас сэргийлнэ.

Ниацинамид нь глицерин, нэмэлт үнэр оруулагчгүй тос, холестерол, натрийн PCA, натрийн гиалуронат зэрэг нийтлэг чийгшүүлэгч найрлагатай гайхалтай зохицдог.


3. Арьсыг гэрэлтүүлнэ !

Өнгөө алдаж гундсан арьсанд ниацинамид хэрхэн тусалдаг вэ?

Эдгээр асуудал нь арьсны өнгөн хэсэгт илүүдэл меланин үүссэнээс үүдэлтэй. 5 ба түүнээс дээш хувийн найрлагатай ниацинамид нь арьсыг өнгөө алдахгүй байхад хэд хэдэн замаар үйлчилдэг. Мөн дээрээс нь одоо байгаа таны арьсны өнгийг сэргээхэд ч тусална.

Судалгаагаар ниацинамид ба транексамины хүчил нь дээр дурдсан витамин С, ретинол, бакучиол зэрэг бүх төрлийн арьсны өнгө сэргээх хүчлүүдтэй хамт хэрэглэж болно.

 

Ниацинамидийг яаж хэрэглэх вэ?

 
Woman taking care of her face using niacinamide

Ниацинамид нь пептид, гиалуроны хүчил, AHA (альфа гидрокси хүчил), BHA (бета гидрокси хүчил эсвэл салицилийн хүчил), ретинол, витамин С зэрэг бүх төрлийн антиоксидант гэх мэт ихэнхи найрлагатай сайн зохицдог.


Ниацинамидийг бусад биоактив бүрэлдэхүүн хэсгүүдтэй хамт хэрэглэх нь илүү үр дүн өгдөг. Жишээ нь: ниацинамидийг түрхэх үед арьсны хамгаалалтын давхарга сайжирснаар ретинолыг илүү сайн шингээж авдаг. Ниацинамид ба ретинол нь тослогыг тэнцвэржүүлэх, нүх сүвний харагдацыг багасгах, гэрэлтүүлэх, хөгшрөлтийн явцыг хурдасгаж буй гадны нөлөөллөөс хамгаалахад тусалдаг байна.


Ретинол нь ниацинамидтай хослуулах цорын ганц хүчтэй найрлага биш. Ниацинамид болон витамин С нь бие биенийхээ антиоксидант шинж чанарыг дэмжиж, илүү гэрэлтсэн, илүү толигор, илүү чийглэг харагдуулдаг байна.


Арьс арчилгаа бол олон шатлалаас бүрддэг тул дан ганц ниацинамидаар бүх асуудлыг цогцоор нь шийднэ гэсэн үг биш. Таны хооллолтоор жишээ авбал дан ганц байцаатай л хоол идээд байвал бусад шим тэжээлийн дутагдалд орох нь гарцаагүй. Биеийн хамгийн том эртхэн болох арьс ч үүний нэгэн адил байх нь ээ.


Сурталчилгаа

 
 

Ниацинамидийг хэдэн наснаас эхэлж хэрэглэх вэ?

 

Өсвөр насныхны арьс арчилгаанд хэрэглэж болох хамгийн аюулгүй найрлагуудын нэг бол ниацинамид юм. Энэ наснаасаа эхлээд тослогжилтыг тэнцвэржүүлэх, батга үүсэхээс сэргийлэх ач тустай.


Ниацинамидийг арьс арчилгааны аль шатандаа хэрэглэх вэ?

Найрлагандаа ниацинамид агуулсан өөрт тохирох бүтээгдэхүүнээ олоод дараах дарааллаар хэрэглээрэй.

  1. Цэвэрлэгч

  2. Чийгшүүлэгч /тонер/

  3. Гуужуулалт

  4. Серум /ниацинамид агуулсан/ арьс арчилгааны бүтээгдэхүүнээ шингэнээс өтгөн бүтэцтэй рүү дараалуулж түрхэнэ

  5. Өдрийн цагаар SPF 30 болон түүнээс дээш хамгаалалттай нарны тос түрхээрэй

 

Ниацинамид хэдий хугацаанд үр дүнгээ өгөх вэ? 

 

Өдөрт 2 удаа хэрэглэснээр 2-4 долоо хоногийн дараа үр дүн мэдэгдэж эхлэх ёстой. / Таны арьсны асуудал болон тухайн бүтээгдэхүүний найрлагад агуулагдаж буй ниацинамидийн хувиас шалтгаална/ Хангалттай үр дүн мэдрэхийн тулд өдөр тутамдаа үргэлжлүүлэн хэрэглэх шаардлагатай.


Цаг хугацаа өнгөрөхийн хирээр үр дүн нь нэмэгдэж сайжрах боловч арьс ямар ч нүх сүвгүй болно гэдэг байх боломжгүй зүйл юм шүү. Арьсны олон чухал үйл ажиллагаанд нүх сүв зайлшгүй үүрэг гүйцэтгэдэг гэдгийг мартаж болохгүй. Таны хүлээлтэнд арьсны нүх сүв жижигсэх, өнгө жигдрэх, өнгөц нарийн үрчлээсүүд бүдгэрэх, ерөнхийдөө эрүүл гэрэлтсэн арьстай болно л гэж байх нь.

Ad banner for Q+A niacinamide in Mongolian
 

Ниацинамидийн гарч болзошгүй сөрөг нөлөө :

 

Ихэвчлэн арьсыг тайвшруулах үлчилгээтэй. Гэхдээ зарим хүмүүст ниацинамидийн орцтой бүтээгдэхүүн хэрэглэх эсвэл арьсандаа түрхэхэд улайлт үүсгэдэг байна. Ниацинамид нь чөлөөт ниациныг их хэмжээгээр агуулдагтай холбоотойгоор ийм улайлт үүсдэг. Зарим гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ниацинамид маш бага хувиар агуулдаг тул улайлт үүсэх эрсдэл бага гэсэн үг юм.

 

Ниацинамид агуулсан бүтээгдэхүүнүүд:

 

Илүү үр дүн мэдрэхийн тулд цэвэрлэх бүтээгдэхүүнээс илүүтэй арьсанд шингэж үлдэх зориулалттай ниацинамидийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээрэй.

  • Ниацинамид агуулсан тонерийг цэвэрлэгээний дараа түрхвэл арьсыг чийгшүүлж нөхөн төлжүүлнэ

  • 10% ниацинамидийн агууламжтай бүүстэрийг /серүм шиг/ эсвэл өөрийн сонголтоос хамааран дурын SPf-гүй чийгшүүлэгчтэй хольж хэрэглэж болно.

  • Нарнаас ирэх туяаны гэмтэл, жүржийн хальс мэт арьс, тослогжилт зэрэг шинж тэмдгүүдтэйгээ тэмцэж байгаа бол 20% ниацинамид агуулсан серумыг туршиж үзээрэй.

  • Нүдний эргэн тойрондоо ч бас ниацинамид агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж болно. Зарим хүмүүс ниацинамидтай зовхины тос түрхэх нь зовхины хөхрөлтийг бүдгэрүүлж, илүү чийглэг толигор болгож, арьсны уян хатан чанараа алдахаас сэргийлж чадна гэж үздэг байна. Ниацинамид агуулсан арьц арчилгааны бүтээгдэхүүнийг хүзүү цээжиндээ ч түрхэж болох нь байна.

  • Нүүр хүзүүнээс бусад хэсгийн арьсанд ч ниацинамид агуулсан серум үр дүнгээ өгдөг. Биеийн арьсанд үзүүлэх ашиг тус нь өнгийг сэргээн / үсний уутанцар орчмын толбо/, мөн арьсны чийглэг байдлыг сэргээдэг байна. Шүршүүрт орсны дараа биеийн арчилгаанд гайхалтай нэмэлт арчилгаа болно.


Англи улсын шилдэг брэнд Q+A ийг албан ёсны эрхтэйгээр, шууд нислэгээр оруулж ирэн худалдаалж байна ! Аюулгүй байдал, чанарын баталгаа үргэлж эрхэмд.

Ad banner for the skincare brand Q+A in Mongolian

Эх сурвалж:

 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Logo
  • Instagram
  • Facebook
  • Twitter

© 2024 Hariult.com

bottom of page