top of page

Жүржийн хатан хаан хэмээн тооцогддог Сицилийн улаан жүрж !

Updated: Sep 23, 2024


Сицили бол жүржийн өлгий нутаг бөгөөд хаврын улиралд цэцэгсийн анхилуун үнэр нь агаарыг дүүргэдэг үзэгсэлэнт нутаг юм.

Сицилийн улаан жүрж нь зөвхөн Пьяна ди Катаниа болон Энна, Сиракуз мужийн зарим хотуудад ургадаг бөгөөд амт, шим тэжээлийн шинж чанараараа дэлхийд дахин давтагдашгүй байдаг тул Европын Холбооноос PGI тэмдэг авч, маш эрүүл жимс хэмээн тооцогддог.


Идэвхтэй галт уулын байршил, хуурай уур амьсгал, хүчтэй температурын хэлбэлзэл болон үржил шим тэжээлээр баялаг хөрстэй Этна уул энэхүү улаан зөөлөн эдтэй гайхамшигт жимсийг тариалахад төгс нөхцлийг бүрдүүлдэг.

Өвлийн саруудад Этнагийн цас болон нарны дулаан тусгалууд хоорондоо тэнцэхэд температурын хэлбэлзэл нь оргил үедээ хүрдэг. Тухайн хослол нь жимсэн дотор хүчтэй антиоксидант ба хорт хавдрын эсрэг шинж чанартай антоцианин гэх бодис болон  С витамин өндөр тунгаар агуулсан улаан пигмент үүсэхэд хүргэдэг. Энэ нь Сицилийн жүржүүдийг онцгой болгож, бусад бүс нутгийн бүтээгдэхүүнтэй харьцуулахын аргагүй болгодог нууц нь юм.


Одоо зах зээл дээрх гурван төрлийг танилцуулъя:

Хар жүрж буюу дотроо улаан зөөлөн эдтэй жүрж нь бага зэрэг зууван хэлбэртэй. Жимс хэлбэрээр ч, шүүс болгон уухад ч гайхалтай амттай бөгөөд эрдэс бодисоор баялаг, өөх тос багатай, их хэмжээний хүчил агуулдаг байна. Энэхүү жүрж нь хамгийн түрүүнд боловсорч гүйцдэг бөгөөд 12-р сараас 2-р сар хүртэл зах зээлд зарагддаг байна.

Тарокко бол Сицилийн улаан зөөлөн эдтэй жүржнүүдийн дундаас хамгийн алдартай төрөл юм. Энэхүү жүрж нь гурван төрлийн жүржийн дундаас хатан хаан хэмээн тооцогддог бөгөөд дугуй, үргүй, амархан хальслагддаг онцлогтой. Ургацын улирлын эхэнд зөөлөн эд нь арай цайвар өнгөтэй байдаг ч Этнагийн уул цасаар бүрхэгдэж эхлэх үед улам улаан өнгөтэй болж хувирдаг. 12-р сараас 4-р сарын хооронд энэ гайхалтай жимсийг идэх боломжтой.

Цусан улаан жүрж нь үргүй жимс бөгөөд дарсны улаан өнгөтэй зөөлөн эдийг агуулдаг. Энэхүү жүржийг шүүс болгон хэрэглэхэд гайхалтай ба тамирчдад хамгийн тохиромжтой байдаг. Энэхүү жүрж нь 2-р сард бүрэн боловсордог ч 4-р сар хүртэл модон дээрээ байдаг ба 3-р сар хүртэл амархан олдоцтой байдаг.


Олон зууны турш цитрус жимсийн гайхалтай үнэр, баялаг шим тэжээлийн шинж чанарыг  ашиглан эмийн, гоо сайхны, чимэглэлийн болон хоолонд ашигласаар ирсэн түүхтэй.


Өнгөрсөн үед жүржийг ид шидийн шинж чанартай гэж үздэг. Дундад зууны үед эдгээр цитрус жимс нь могойн хорны эсрэг антидот болдог ч гэж боддог байсан. Мөн урт наслахын нууц болсон шидэт шингэн болох чадвартай гэдэгт итгэдэг байжээ.



Жил бүр, 2-р сарын сүүлийн долоо хоногт, жүржийн ургацын оргил үед Сицилийн Катаниа мужийн жижигхэн Палагониа хотод Сагра делл’Аранча Россо фестиваль зохиогддог. Энэ үеээр хотын гудамжаар хүмүүс Сицилийн мөн чанар гэж тооцогддог энэхүү жимсээр хийсэн шүүсийг ууж, хоолыг амтлах боломжтой.


Сицилийн алдарт улаан жүржийг та SWISSE брэндийн цайруулагч маскаас мэдрээрэй !


Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Logo
  • Instagram
  • Facebook
  • Twitter

© 2024 Hariult.com

bottom of page