Дугуй артишокийн гайхалтай түүх !
- UlziiSaiHAn
- Oct 3, 2024
- 1 min read
Updated: Oct 14, 2024
Дугуй артишок хаанаас гаралтай вэ?
Дулаан зун, намуун өвөл, чийглэг хавар энэ 3 бол Артишок ургах тохиромжтой цаг агаар бөгөөд энэ гайхалтай орчинг олох эрэл хайгуул биднийг Испани улсын зүүн урд байх Лоркад авчирлаа.
Баруун хойд талаараа уулархаг энэхүү гайхалтай бүс нутаг нь олон зуун жилийн турш дуг
уй Артишок ургах тохиромжтой газар байсаар иржээ.
Түүхийн эхлэл
Дугуй Артишок-н түүх жил бүрийн 9 сард тайрмал ишийг газарт суулгаснаар эхэлдэг. Хөрсний үржил шимийг шингээхийн тулд шөнө бүр тусгай ус хадгалах савнаас талбайг усалдаг.
Сайн чанарын үржил шим ихтэй хөрс нь дугуй артишок ургах гол түлхүүр ба үндэсийг гүн ургахад нөлөөлдөг байна.
Жилд 3 удаа ургац авах ба хөрсөө амраан солих, хогийн ургамал, хортон шавьжнаас хамгаалах зорилгоор 3 жилд 1 удаа л тариалдаг.
Ургац хураах үе
Дугуй Артишок хураах нь үнэхээр дуртай хүн л хийх ажил ба ямар нэгэн техник хэрэгсэл ашиглалгүйгээр тарьж хураадаг цөөн хэдэн ургамалын нэг юм. Энэхүү уламжлал нь үеээс үе дамжин иржээ.
10-р сарын үед бүрэн боловсорч гүйцсэний дараа хураах үйл явц эхэлнэ. Тариаланчид 5 хоног тутам шалгаж төгс хэмжээнд хүрсэн гэж үзэн цэцэглэхийн өмнөхөн гараар тасдан хураадаг. Сүүлийн шат нь хатаах юм.
Дугуй Артишок-н ашиг тус
Дугуй Артишок нь удаан хугацааны турш барууны ургамлын гаралтай анагаах ухаанд хэвлий гэдсэнд хий дүүрэх, тухгүй байдлын шинж тэмдгийг арилгахад ашиглагдаж иржээ. Холеретик шинж чанар нь элэгнээс ялгардаг цөсний хүчлийг нэмэгдүүлэн хоол боловсруулахад дэмжлэг үзүүлдэг.
Swiss бренд нь бахархалтайгаар Лорка бүс нутгаас гараар хураасан дугуй артишок-г Swisse Ultiboost Liver Detox бүтээгдэхүүндээ хэрэглэдэг.
Comments