Би бол хоол тэжээлийн мэргэжилтэн. Би яагаад мултивитамин уудаг вэ?
- UlziiSaiHAn
- Sep 18, 2024
- 6 min read
Updated: Sep 26, 2024

Миний талаар мэдэе гэвэл гал тогооны шүүгээг маань харахад л болно. Шинэ жимс, ногоо, 100%-ийн бүхэл үрийн талх, нэмэлт бяслагтай Cheez-Its... мөн эрэгтэйчүүдийн олон төрлийн витамин таны нүдэнд тусаж магадгүй.
Сүүлийнх нь гайхшруулмаар санагдаж байгааг мэдэж байна. Олон төрлийн витамины талаар хүмүүс бодохдоо хоол тэжээлийн нэмэлт гэхээс авхуулаад зүгээр хий дэмий мөнгө гарздаж байна гэх мэт янз бүрээр л хардаг. Тэгвэл миний бодлыг сонсох уу?
Яагаад надаас асууж байна вэ? гэж үү? Учир нь би бол хоол тэжээлийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, профессор, тэргүүлэх зэргийн судлаач учраас. Хоол тэжээлийн талаархи үнэн худал аль эсвэл үлгэр домог мэт яриаг Forbes Health, Dr. Oz Show тэргүүтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр задлан ярихдаа би таатай байдаг. Аливаа мэдээллийг гүнзгий судлаад, ашигтай тал эсвэл худал цуу яриаг ялгаж салгаад өөрийн дүгнэлтээ хийдэг гэж хүмүүс боддог. Энэ нь ч зөв.
/Dr. Taylor Wallace/
Тэгэхээр би яагаад олон төрлийн витамин уудаг вэ? Энэ нь маш энгийн. Судалгаанаас үзэхэд мултивитамин хэрэглэх нь сөрөг нөлөө бага, ашиг тус нь их байдаг. Өдөр тутамдаа мултивитамин ууж хэрэглэх нь бичил тэжээлийн дутагдлыг нөхөж дархлаа, эрүүл мэнд, урт наслалтаа дэмжих хамгийн хямд төсөр арга юм.
20-р зуунд танилцуулагдсан олон төрлийн витамин нь АНУ-д хамгийн их хэрэглэгддэг хоол тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд судалгаагаар Америкчуудын 50-иас дээш хувь нь нэг ч гэсэн удаа хэрэглэж байсан нь тогтоогдсон. Олон төрлийн витамин гэж юу болох тухай оновчтой тодорхойлолт одоогоор байхгүй ч, би болон хамтран ажилладаг судлаач нар маань мөн 2006 оны Ахмад насны Америкчуудын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр мултивитаминийг тухайн насны бүлэгт шаардлагатай амин дэм, эрдэс бодисын 3/2- ийхан 100%-ийг агуулдаг бүтээгдэхүүн гэж үздэг.
Олон төрлийн витамины найрлага нь брэндээс хамааран өөр өөр байдаг боловч ихэвчлэн дараах зүйлсийг агуулдаг:
● Тосонд уусдаг витамин: A (ба бета-каротин), D, E, K витамин
● Усанд уусдаг B витамин: тиамин, рибофлавин, ниацин, пантотений хүчил, B6 витамин, фолийн хүчил, B12 витамин
● Эрдэс бодис: төмөр, иод, селен, цайр
Мултивитамины ашиг тус
Шим тэжээлийн дутагдлаас үүдэлтэй рахит, чийг бам зэрэг түгээмэл өвчнүүд одоо АНУ-д ховор болсон хэдий ч зарим бичил тэжээлийн дутагдал нь бидний биендэх олон биологийн үйл ажиллагааг гэмтээж болзошгүй байдаг.
Жишээлбэл, та кальци, витамин D-ийн дутагдал нь амьдралын хойш үед яс сийрэгжихэд хүргэдэг гэдгийг мэдэх байх эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдийн фолийн хүчлийн хэмжээ бага байх нь ургийн мэдрэлийн ширхгийн гаж хөгжилд хүргэдэг байна.
Гэхдээ бичил тэжээлийн дутагдал нь дархлаа сулрах, хавдар үүсэх, зүрхний эмгэг, 2-р хэлбэрийн чихрийн шижин, насжилттай холбоотой нүдний хараа муудах, оюун ухааны доройтол зэрэг архаг болон цочмог өвчин үүсгэхэд хүргэдэг болохыг бодож байгаагүй байх. Зарим бичил тэжээл хангалтгүй байх нь дархлааны үйл ажиллагааг муутгаж амархан халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг. Би саяхан магнийн дутагдал нь COVID-19-ийн халдвар авах эрсдлийг нэмэгдүүлэх боломжтой гэх сэдвээр маргалдаж байсан. Магни нь бидний биед витамин Д-г идэвхжүүлэхээс эхлээд олон чухал үүрэгтэй гүйцэтгэдэг.
Сурталчилгаа
/зурган дээр дарж илүү их мэдээлэл аваарай !/
Өнөөг хүртэл мултивитамин дээр хоёр том, урт хугацааны клиникийн судалгаа байдаг. Эмч нарын эрүүл мэндийн судалгаа II нь олон төрлийн витамин нь архаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрхэн нөлөөлөхийг, урт хугацааны турш судалсан анхны судалгаа юм. Энэ судалгаанд 50-аас дээш насны бараг 15,000 эрэгтэй эмч дээр 11 жилийн турш 4 төрлийн нэмэлт бүтээгдэхүүн (үүнд мултивитамин орсон) судалсан бөгөөд үр дүнд нь хавдрын эрсдэл 8%-иар, катарактын эрсдэл 9%-иар буурсан байсан. Гэхдээ зүрх судасны өвчин, танин мэдэхүйн доройтол эсвэл насжилттай холбоотой нүд харааны доройтолд нөлөөлөөгүй байсан. Гайхуулаад байх зүйл биш ч гэсэн энэхүү судалгаанаас мултивитамин хэрэглэхэд ямар нэгэн сул тал, дутагдал байгаагүйг анхаарууштай.
Хамгийн сүүлийн үеийн Америкийн клиник хоол тэжээлийн сэтгүүл нийтлэгдсэн COSMOS-ийн клиникийн туршилт нь 3.6 жилийн дундаж хугацаанд 21,000 гаруй оролцогч дээр мултивитамин нь хавдар болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнг судалсан бөгөөд харамсалтай нь үр дүнд нь нийт хавдар болон зүрх судасны өвчинд ямар ч нөлөө үзүүлээгүй байсан. Туршилтын хугацаа нь хэтэрхий богино байсан улмаас хавдарын тохиолдол дээр үзүүлэх өөрчлөлөтийг нь дүгнэхэд хүндрэлтэй байсан гэж бодож байгаа. Гэсэн хэдий ч энэхүү судалгаагаар уушгины хорт хавдрын тохиолдолыг статистикийн хувьд мэдэгдэхүйц бууруулсныг харуулж чадсан.
Энэ судалгаа нь Эмч нарын эрүүл мэндийн II судалгаатай нийцэж, өдөр тутмын олон төрлийн витамин нь зүрх судасны өвчнинд бараг нөлөө үзүүлдэггүйг нотолсон ч эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй мөн харуулсан байсан.
Цаашид илүү их судалгаа шаардлагатай байгаа хэдий ч, судлаачид бичил тэжээлийн дутагдал нь бидний биений богино хугацааны хэрэгцээг хангахын тулд эдгэрэшгүй, урт хугацааны хохирол учруулж болзошгүй гэж үзэж байгаа. Энийг тайлбарлахад хэрэв та зөвхөн сүүлд ирсэн 3 эмайл дээ л хариулаад байвал өмнөх эмайлүүд нь хаягддаг шиг бидний биений бодисын солилцоо нь одоогийн байгаа бичил тэжээлийн дутагдлаа нөхөхийн тулд урт хугацааны хэрэгцээгээ хаядаг байна. Ийм учраас миний хувьд өдөр тутамдаа олон төрлийн витамин уух нь урьдчилан сэргийлэх бодитой арга зам юм.
/Дээд сортын орц найрлага, 2 дахин их тун 2 дахин их найрлага - Swisse/
Мултивитамин хэрэглэхэд эрсдэл бий юу?
Мултивитамин хэрэглэх нь зарим шим тэжээлийн илүүдэлд хүргэж болзошгүй гэж маргадаг. Үнэхээр ч миний хийсэн судалгаагаар дунд болон ахмад настай хүмүүст кальци, фолийн хүчил, селен, цайр зэрэг шим тэжээлийн илүүдэл үүсгэдгийг харуулсан. Гэсэн хэдий ч эдгээр шим тэжээлийн цусанд дахь хэмжээ нь клиникт хүлээн зөвшөөрөгдсөн тоонд багтаж байсан юм.
Мултивитаминий тогтмол хэрэглээ нь зарим шим тэжээлийг ихэсгэж байсан гэдэг нь нотглодсон ч хэрэглэх гэж буй бүтээгдэхүүнийхээ шошгыг уншихын чухлыг харуулж, хоол тэжээлийн мэргэжилтэнтэй хэрэглэж бүй нэмэлтүүдийнхээ талаар ярилцаж зөвлөгөө авах шаардлагатайг нь сануулж байгаа юм. Миний хувьд бол эрүүл хооллож бүй өдрүүдэд би мултивитаминаа таллаж уудаг.
Бичил тэжээлүүдийн өдрийн хэрэгцээнээс ихийг агуулсан нэмэлтүүдэд болгоомжтой хандаж (ялангуяа өөхөнд уусдаг витаминууд болох A, D, E, K болон төмөр), Илүүдэл үүсэхээс сэргийлэхийн тулд өөрийн авч буй нэмэлт бүтээгдэхүүний найрлагыг шалгаж байгаарай. Сануулах нэг зүйл нь мултивитамин нь кальци, магни холин болон зарим нэгэн бичил тэжээлүүдийн өдрийн хэрэгцээг бүрэн хангадаггүй шүү. Хэрэв бүрэн хангадаг мултивитамин байдаг бол таблет хэт том болж, залгихад төвөгтэй болох биз.
Хэрэв та хэт их эрдэс бодис амин дэм авч байгаа эсэхдээ санаа зовж байгаа бол мултивитаминийг тогтмол хэрэглэх нь ихэнх бичил тэжээлийн дутагдлыг бүрэн арилгадаг бөгөөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэт их илүүдэл бий болгодоггүйг харуулсан. Анхаарах гол зүйл нь мултивитамин тогтмол хэрэглэдэг хүмүүс өөр нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх магадлал өндөртэй байдаг учраас ижил найрлага, орцтой 2 нэмэлтийг зэрэг хэрэглэх нь амин дэм эрдэс бодисын илүүдэл үүсгэж болзошгүй байдаг юм.
Олон төрлийн витаминыг хэн хэрэглэх шаардлагатай вэ ?
Ихэнх хүмүүсийн хооллолт шим тэжээлээсээ илүүтэйгээр түргэн, эрүүл бус байдаг. Үндэсний Эрүүл Мэндийн болон Хоол Тэжээлийн Шинжилгээний Судалгааны мэдээллээс үзвэл, Америкчуудын дундаж хэрэглээний 30%-ийг амттан, зууш, согтууруулах ундаа зэрэг өндөр илчлэгтэй, шим тэжээл багатай хүнс эзэлдэг. Үүний улмаас эдгээр хүнс нь илүү шим тэжээлтэй хоолыг орлож, шаардлагатай бичил тэжээлүүдийн дутагдал үүсэх гол шалтгаан болж байна.
2020 оны Хоолны Зөвлөмжийн Зөвлөх Хорооны мэдээлснээр, Америкчуудын ихэнх нь эслэг, кальци, магни, кали, холин болон витамин A, C, D, E, K-г хангалттай хэмжээгээр авч чаддагүй байна. Бусад хангалттай хэмжээгээр авч чаддаггүй бичил тэжээл дурдахад төмөр, фолат, уураг, витамин B12 байдаг.
Орегоны Их Сургуулийн Линус Полингийн Институт (молекул хоол тэжээлийн судалгааны хүрээлэн) бичил тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүмүүсийн жагсаалтыг гаргасан байдаг. Мултивитамин хэрэглэхэд хамгийн их ашиг тус, үр дүнгээ өгдөг хүмүүсийн тоонд:
● Жирэмслэх насны, жирэмсэн эсвэл хөхүүл эмэгтэйчүүд.
● Зарим шим тэжээлийн авах хэрэгцээ нь ихэссэн хэт таргалалттай хүмүүс.
● Өсч хөгжиж буй нярай, хүүхэд, өсвөр насныхан.
● Нас ахисан, шим тэжээлийг шингээх чадвар нь буурсан болон хоолны дуршил багатай хүмүүс.
● Шим тэжээлийг шингээхэд асуудалтай хүмүүс - үүнд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс, ходоод тайрах хагалгаа хийлгэсэн болон тодорхой эм уудаг хүмүүс.
● Бага шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэдэг хүмүүс - хоол хүнс дутагдалтай хүмүүс, үүнд веган эсвэл цагаан хоолтнууд орж болно.
● Витамин Д-ийн дутагдалд өртөх магадлалтай хүмүүс - үүнд тогтмол нарнаас хамгаалах тос хэрэглэдэг, биеийн бүх хэсгийг хувцаараа халхалдаг болон арьсны өнгө нь бараан хүмүүс багтана.
Сурталчилгаа
/зурган дээр дарж илүү их мэдээлэл аваарай !/
Мултивитаминаа хэрхэн зөв сонгох вэ ?
Мултивитамин сонгох гэхлээр танд төрөл бүрийн сонголтууд гарч ирдэг: шахмал хэлбэртэйгээс эхлээд нунтаг, шингэн болон гамми зэрэг, өөрсдийгөө олон төрлийн ашиг тустай гэж сурталчилсан бүтээгдэхүүнүүд дүүрэн бий. Зарим бүтээгдэхүүн нь батлагдаагүй байдаг тул зөв бүтээгдэхүүнийг сонгоход хүндрэл үүсгэдэг.
Миний танд өгч чадах хамгийн сайн зөвлөгөө бол найдвартай, олонд танигдсан брэндүүдээс сонголт хийх явдал юм. Чанарын хувьд NSF International эсвэл АНУ-ын Эм Зүй Судлалын Нийгэмлэг (USP) гэх мэт гуравдагч этгээдээр баталгаажсан бүтээгдэхүүнүүд илүү итгэл төрүүлж чаддаг.
Нас, хүйс, биеийн тамир болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан хүмүүсийн бичил тэжээлийн хэрэгцээ өөр өөр байдаг. Тийм учраас үйлдвэрлэгчид тусгайлан зорилтот бүлэгт хэрэгцээтэй найрлагатай бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.
Жишээлбэл;
● жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан,
● эмэгтэйчүүдийн,
● эрэгтэйчүүдийн,
● ахмад настнуудын,
● хүүхдүүдийн,
тэр байтугай тамирчдын хэрэглээнд зориулсан олон төрлийн витамин байдаг. Эдгээр бүтээгдэхүүн нь тусгай бичил тэжээлийн хэрэгцээг хангах ухаалаг сонголт болохоос гадна бичил тэжээлийн илүүдэл үүсэхээс зайлсхийх боломжийг олгодог.
Өдөр бүр нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр эрүүл хооллолтыг орлох боломжгүй бөгөөд мултивитамин нь ид шидийн шахмал биш гэдгийг санаарай. Эрүүл амьдралын хэв маягийг орлох зүйл ч биш. Мултивитаминий гол зорилго нь таны мэдээгүй байгаа хоол тэжээлийн дутагдлуудыг нөхөх явдал юм. Тийм ч учраас би өдөр бүр нэгийг уудаг — юуны магад гээд.
Өдөр тутамдаа хэрэглэх витаминаа сонгохоосоо өмнө мэдээж өмнө хэлсэн шиг итгэж болох брэнд, чанарын баталгаатай мөн орц найрлага тунтай сайтар танилцах хэрэгтэй. Гэхдээ дан ганц үйлдвэрлэгчээс гадна нь зөв тээвэрлэлт, хадгалах горим алдаагүй байх нь мөн адил чухал байдаг. Эдгээрийг бүрэн хангаж чадах томоохон үйлдвэрүүдийн нэг бол Swisse юм.
Эх сурвалж: Healthline.com
Comments