Архи болон хавдар хоорондын хамаарал
- anujin9969
- Oct 14, 2024
- 3 min read
Updated: Oct 17, 2024

Сүүлийн хэдэн арван жилд 50-аас доош насны хүмүүс хөхний болон бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраар (БШГХ) өвчлөх эрсдэл нэмэгдэж байгаа нь архины хэрэглээтэй шууд хамааралтай байж болохыг шинжлэх ухааны тайлангаар онцолжээ.
Америкийн хавдар судлалын холбооноос гаргасан энэ тайланд хорт хавдрын эсрэг шинэ төрлийн эмнүүд болон амьдралын чанарыг сайжруулах шинжлэх ухааны ололтуудыг онцлон дурджээ.
Гэвч сэтгэл түгшээсэн нэг хандлагыг мөн тодорхойлсон нь: Хавдрын улмаас нас барж буй хүмүүсийн тоо буурч байгаа ч, хэд хэдэн төрлийн хавдрын тохиолдол тодорхойгүй байдлаар өсч, залуу хүмүүсийн дунд бүдүүн гэдэсний хорт хавдар гэх мэт ходоод гэдэсний замын хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн байна.
Уг тайланд тамхинаас татгалзах, эрүүл хооллолт, жингээ барих, дасгал хөдөлгөөн хийх, хэт ягаан туяанаас зайлсхийх, бохирдуулагч бодисын хордлогыг багасгах зэрэг амьдралын хэв маягаа өөрчлөхийн хажуугаар архины хэрэглээг багасгахыг зөвлөсөн байна.
Үүнээс үүдэж олон нийтийн сүлжээнд согтууруулах ундаа нь хорт хавдартай уялдаа холбоотой гэсэн анхааруулга тэмдэглэгээг нэмэхийг уриалжээ.
Олон жилийн турш зүрхний өвчнөөс хамгаалдаг гэж үзэж байсан архины хэрэглээний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг эргэцүүлэн бодож, шинэ зөвлөмж гаргажээ.
Өнгөрсөн сард л гэхэд арав гаруй жилийн турш Британийн 135,000 гаруй ахмад настан дээр хийсэн томоохон судалгаагаар архийг дундаж болон их хэмжээгээр хэргэлдэг хүмүүс болон хааяа уудаг хүмүүстэй харьцуулахад зүрхний өвчлөлөөр өвчлөх магадлал бага байгаагүй тогтоожээ.
Согтууруулах ундаа дундаж болон бага хэргэлдэг хүмүүс хааяа уудаг хүмүүстэй харьцуулахад хорт хавдраар нас барах магадлал бага төдийгүй ахмад настай, орлогын түвшин доогуур, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс илүү өртөмтгий байгааг судалгаанд онцолжээ.
"Хүмүүсийн тавин нэг буюу талаас илүү хувь нь архи хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдгийг мэддэггүй" гэж Лос-Анжелес дахь Сидарс-Синай анагаах ухааны төвийн Сэмюэл Осчины нэрэмжит Хавдар судлалын иж бүрэн хүрээлэнгийн тархвар судлаач Жейн Фигейредо хэлжээ.
"Улаан дарс нь зүрх судасны үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг гэсэн үлгэр домгийн талаар яривал, таны зүрхийг эрүүл байлгах олон арга байдаг ба дарсмаас үүдэлтэй эдгээр ашиг тус нь таныг хорт хавдрын эрсдэлээс хамгаалахгүй" гэж тэр хэлэв.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь улаан хоолойн хавтгай эсийн хорт хавдар, толгой, хүзүү, хөх, бүдүүн гэдэсний, элэг, ходоодны хорт хавдар зэрэг зургаан төрлийн хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг гэж тайланд дурджээ.
2019 онд АНУ-д хорт хавдрын 5.4 хувь буюу хортой хавдартай гэж оношлогдсон 20 хүн тутмын нэг нь архины хамааралтай байсан.
Гэхдээ одоог хүртэл хүмүүсийн дунд энэ эрсдэлийн талаар ойлголт муу байсаар л байна. Нэгэн судалгаагаар 18-25 насны эмэгтэйчүүдийн 3/1 хүрэхгүй хувь нь архины хэрэглээ хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар мэддэггүй гэжээ.
2010-2019 оны хооронд 30-аас дээш насныхны хорт хавдрын түвшин мэдэгдэхүйц өссөн байна. 2019 онд хөх, бамбай булчирхай, бүдүүн гэдэс, шулуун гэдэсний хорт хавдрын өвчлөл хамгийн их өссөн гэж тайланд дурджээ.
Эрт эхэлсэн бүдүүн гэдэсний хорт хавдар (50-аас доош насны насанд хүрэгчдийн хорт хавдар гэж тодорхойлогддог) 2011-2019 оны хооронд жил бүр 1.9 хувиар өссөн гэж олон нийтлэгдсэн судалгааны тайлангаас иш татжээ.
Аз болоход шинээр туршсан эмчилгээ нь хорт хавдартай хүмүүсийн амьдрах хугацааг уртасгаж байгаа төдийгүй хөхний хорт хавдраар өвчилсөн 50-аас дээш насны эмэгтэйчүүдийн нас баралтын түвшин буурч, бүдүүн гэдэсний хорт хавдартай өндөр настнуудын нас баралтын түвшин мөн адил буурчээ.
Гэсэн хэдий ч залуу хүмүүс дунд хорт хавдрын өвчлөл тэр дундаа , ходоодны хорт хавдар болон цусны хорт хавдрын түвшин нэмэгдэж байна гэж тайланд дурджээ. Цусны хавдар, меланома, бөөрний хорт хавдартай өвчтөнүүд урт наслах боломжтой ч нийт өвчлөлийн тоо нэмэгдсээр байгаа.
Эрт үеийн бүдүүн гэдэсний хорт хавдрын өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийг хараахан батлаагүй ч, 20-30 насандаа тогтмол архи уух нь хожуу үеийн бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг олон судалгаа харуулж байна.
Дунд болон хожуу үеийн архины хэт их хэрэглээ нь хорт хавдраар өвчлөх эрсдлийг улан нэмдэг байна. Архи бидний биеийн дотор амьдардаг нян, мөөгөнцөр, вирусын цуглуулга болох микробиомд сөрөг нөлөө үзүүлдэг гэж доктор Фигейредо хэлэв.
Архи уух нь хорт хавдрын өсөлт, тархалтад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэсний бактерийг өөрчилдөг.
Түүнчлэн өвчний хөгжлийг өдөөж болох эстрогений дааврын түвшинг нэмэгдүүлдэг тул эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Архины хэрэглээг багасгах нь эмэгтэйчүүд хавдраар өвдөх эрсдлийг багасгах цөөн аргуудын нэг юм.
Эмэгтэйчүүд жирэмсэн байхдаа олон шалтгаанаар архи уухаас татгалздаг ч Америкийн Хорт хавдар судлалын нийгэмлэгийн тайланд өөр нэг зүйлийг дурьдсан: жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэх нь хүүхдийн лейкеми өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Жирэмсний үед дунд зэргийн болон их хэмжээний архи уух нь эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна.

Comentarios