top of page

SAW PALMETTO-ГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ АШИГ ТУС

Updated: Oct 16, 2024

Эрчүүд ээ! Saw palmetto-ийн ашиг тус, ялангуяа бэлгийн сулрал (ED)-д хэрхэн нөлөөлөх талаар сонирхож байна уу? Тэгвэл та яг зөв газраа ирлээ.

Saw palmetto бол бидний хүүхэд байхдаа хэзээ ч сонсож байгаагүй зүйлсийн нэг бөгөөд нэг л өдөр амьдралд чинь чухал байр суурь эзэлдэг зүйлсийн нэг болдог.

Таны энэ нийтлэлийг уншиж буй шалтгаан үс уналт, түрүү булчирхайн асуудал, бэлгийн сулрал эсвэл тестостеронтой холбоотой асуултууд байх магадлалтай. Saw palmetto-г эдгээр асуудалд туслах уу? гэж бодож байгаа бол хариулт арай л үнэмшилгүй байж магадгүй юм. Учир нь, судалгаанууд эерэг үр дүн үзүүлсэн бөгөөд дахин олон судалгаа хийгдэх шаарлагатай байгаа.


Бид Saw palmetto-гийн талаархи баримтууд болон эрүүл мэндийн олон асуудалд хэрхэн нөлөөлөх талаар танилцуулая

Үүнд:

  • Түрүү булчирхайн эрүүл мэндийн асуудлууд

  • Үс уналт

  • Бэлгийн сулрал

  • Бага тестостерон


Мөн Saw palmetto-гийн гаж нөлөө болон боломжит өөр хувилбаруудыг ч дурдах болно. Гэхдээ эхлээд энэхүү сонирхолтой жижиг модны талаар товчхон өгүүлье.


Saw palmetto нь ердийн дал модны намхан бутлаг хувилбар бөгөөд заримдаа намхан дал мод, байцааны дал мод гэж нэрлэгддэг. Энэ нь АНУ-ын өмнөд хэсэгт ургадаг.

Уламжлалт болон байгалийн анагаах ухаанд Saw palmetto-г эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн асуудал, ханиад томууг эмчлэхэд удаан хугацаанд ашиглаж ирсэн. Харин сүүлийн үед Saw palmetto-гийн ашиг тус үс уналт, толгойн өвчин, түрүү булчирхайн асуудал зэрэг янз бүрийн өвчлөлийг эмчлэх хүнсний нэмэлт тэжээл болгон боловсруулж байна.


Түрүү булчирхайн асуудлын тухайд, saw palmetto-гийн хэрэглээ нь судлаачид болон эмч нараас хамаарч ерөнхий эсвэл тодорхой эмчилгээ гэж үзэгдэж болох юм. Зарим судлаачид үүнийг илүү нарийвчилсан судалгаагаар баталгаажуулах шаардлагатай ашигтай эмчилгээний сонголт гэж үздэг. Харин зарим шинжлэх ухааны байгууллагууд тэгтлээ өндөр үнэлдэггүй.

Жишээ нь, байгалийн анагаах ухаанд saw palmetto-г аарцгийн өвдөлт болон тодорхойгүй нөхөн үржихүйн эрхтний асуудлыг эмчлэхэд түгээмэл хэрэглэдэг. Сүүлийн үед saw palmetto-г түрүү булчирхайн томрол буюу хоргүй түрүү булчирхайн гиперплази (BPH) эмчлэх үр дүнтэй арга зам байж болохыг судалж эхэлсэн. BPH нь түрүү булчирхай томорсон ч хорт хавдаргүй үед үүсдэг өвчин юм.

Харамсалтай нь, saw palmetto-г энэ зорилгоор туршсан судалгаануудын үр дүн тийм ч таатай байгаагүй. Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн (NIH)-ээс санхүүжүүлсэн судалгаануудын үр дүнгээс зарим судалгаанууд үр дүн харуулсан боловч NIH тэдгээрийг судалгааны хувьд хангалтгүй гэж үнэлсэн байдаг.



Saw palmetto нь үс уналтын эсрэг тэмцэж буй хүмүүст өндөр ашиг тус үзүүлдэг.

Судалгаанууд Saw palmetto-гийн андрогенийн халцрах, телогенийн уналт болон үс уналтын бусад хэлбэрүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан бөгөөд ерөнхийдөө үс ургалтыг сайжруулах тал дээр үр дүнтэй гэж үнэлэгдсэн байна. 2020 оны судалгааны тоймоор, нийт 7 судалгаанд хамрагдсан хэрэглэгчдийн 60 хувь нь үсний чанар нь сайжирсан гэж мэдэгдсэн бол 30 орчим хувь нь үсний нийт тоо нэмэгдсэн гэж үзсэн байна.

Хэрэв та Saw palmetto болон үс уналтын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл бидний мэдээллээс уншаарай. Ерөнхийдөө, анхан шатны эмчилгээнд сайн хариу үзүүлдэггүй хүмүүст Saw palmetto нь нэг боломжит сонголт байж болох юм. Бусад эмчилгээтэй хавсран хэрэглэх, эсвэл palmetto агуулсан шампунь зэрэг арьсанд түрхэх бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэх үед илүү үр дүнтэй.


Бэлгийн сулрал нь бэлэг эрхтний булчингийн агшилт тасалдах эсвэл саатсанаас үүсдэг төвөгтэй асуудал юм. Энэ нь андрогенийн рецепторуудын хэт ачаалалд өртөх эсвэл тестостероны фосфодиэстераза 5 (PDE5) болж хувирах үед үүсдэг.

PDE5 нь тестостероны нэгэн дериватив бөгөөд бэлэг эрхтний эдэд хэт их хэмжээгээр агуулагдах үед бэлгийн сулрал үүсгэдэг гэж үздэг.

Saw palmetto-гийн бэлгийн сулралд зориулсан тохирох тунг одоогоор тодорхойлоход хол байгаа ч, зарим судалгаанууд Saw palmetto нь PDE5-ийн хэмжээг зохицуулахад тусалж буйг харуулж байна.


Saw palmetto нь бие дэх тестостероны зохицуулалтад эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд энэ нь үс болон түрүү булчирхайд ашиг тустай.

Хэд хэдэн судалгаагаар Saw palmetto-г тестостеронд хэрхэн нөлөөлдгийг судалсан ч, ерөнхийдөө энэ нь анти-андроген нөлөөтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Saw palmetto тодорхой төрлийн тестостероны хэмжээг бууруулж эсвэл хувиралтыг саатуулж чадна.

Хамгийн чухал жишээнүүдийн нэг бол 5α-дидротестостерон (DHT) хэмээх тестостероны дериватив юм. Энэ нэгдэл нь үс уналт болон түрүү булчирхайн асуудалтай холбоотой байдаг. Saw palmetto нь DHT-ийн түвшинг бууруулж, түүний хувиралтыг саатуулж байгааг судалгаанууд харуулж байна.

Хэрэв та одоогоор хэт их тестостерон ялгаруулж байгаа бол Saw palmetto нь таны биеийг хэвийн түвшинд нь буцаахад туслах эсэх нь шинжлэх ухааны хувьд тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч, Saw palmetto-г хэрэглэсэн хүмүүсийн хувьд бага тестостеронтой холбоотой шинж тэмдгүүд илрэхгүй байгаа нь, эрүүл, шинж тэмдэггүй дааврын тэнцвэрийг хайж буй эрэгтэйчүүдэд нааштай мэдээ юм.


Ирээдүйд Saw palmetto-гийн ашиг тус эрэгтэйчүүдэд өргөн цар хүрээтэй. Одоогоор, судалгаанууд хоргүй түрүү булчирхайн гиперплазигаас гадна шээсний замын бусад өвчлөлийг Saw palmetto -гийн тусламжтайгаар хэрхэн эмчлэх талаар судалж байна.

Ирээдүйд Saw palmetto нь дараах өвчнүүдийн эмчилгээнд ашиглагдах боломжтой байж магадгүй:

  • Давсагны хорт хавдар

  • Үрэвсэлт өвчнүүд

  • Хавдар эмчилгээ

 

Гэвч өнөөдрийн байдлаар, батлагдсан эмчилгээнүүдийн хажуугаар эрүүл мэндийн мэргэжилтний зөвлөсөн хэмжээнд л Saw palmetto-г хэрэглэх нь хамгийн ухаалаг сонголт юм.

Мөн өдөр бүр тогтмол хэрэглэх үед гарч болох гаж нөлөөнд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг санаарай.



Saw palmetto хэрэглэх үед эрэгтэйчүүдэд үзүүлэх сөрөг нөлөө

Saw palmetto нь ерөнхийдөө аюулгүй, хэрэглэгчдийн ихэнхэд тохирдог гэж үздэг ч зарим сөрөг нөлөө байдаг. Тухайлбал хоол боловсруулах эрхтний асуудлууд (суулгалт, дотор муухайрах) болон толгой өвдөх зэрэг гаж нөлөө илэрч болохыг анхаарах хэрэгтэй.

Эдгээр сөрөг нөлөөнүүдийг ихэвчлэн хөнгөн гэж үздэг. Saw palmetto нь үс уналтын эсрэг хэрэглэдэг миноксидил болон финастерид зэрэг эмүүдийн хоёрдугаар шатны хувилбар гэж үздэг бөгөөд эдгээр эмүүдийн сөрөг нөлөө сав палметтогоос илүү нийтлэг байдаг.

Сав палметтогоор эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал, үс уналтын эсрэг эмүүдийн адил хэрэглэдэг тул эдгээр эмүүдийг ууж байгаа тохиолдолд болгоомжтой байх хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөж, сөрөг нөлөөний эрсдэлүүдийг ярилцах нь зүйтэй.

Аз болоход Saw palmetto нь эмүүдтэй харилцан үйлчлэлд орсон эсвэл түрүү булчирхайн өвчний үзлэгийн үр дүнг өөрчилсөн нь судалгаагаар харагдаагүй. Харин ихэнх судалгаанууд нь эрэгтэйчүүдэд төвлөрсөн байдаг тул жирэмсэн эмэгтэйчүүдэд аюулгүй эсэх талаар одоогоор тодорхойгүй.


Saw palmetto-гийн эрчүүдэд үзүүлэх ашиг тусын талаар эцсийн бодол:

Өдөр бүр янз бүрийн нөхцөл байдалд эмнэлзүйн туршилтууд явагдаж байна. Сүүлийн жилүүдийн туршилтуудаас үзэхэд Saw palmetto эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгаанд дахин дахин орж ирэх нь дамжиггүй.

Saw palmetto жимс эсвэл нэмэлт бүтээгдэхүүнүүд ирээдүйд бэлгийн сулрал эсвэл түрүү булчирхайн өвчлөлийг эмчлэх FDA-аас зөвшөөрөгдсөн эмчилгээ болж чадах эсэх нь тодорхойгүй. Одоогоор бид дараах зүйлсийг мэдэж байна:

  • Saw palmetto нь эрчүүдийн эрүүл мэндийг хохироодог олон асуудлыг намжаах боломжит олон ашиг тусыг өгдөг.

  • Гэхдээ боломж үргэлж амжилт болж хувирдаггүй.

  • Үс уналт бол аль хэдийн нотлогдсон, FDA-аас зөвшөөрөгдсөн эмчилгээтэй асуудал бөгөөд олон эрчүүдийн хувьд миноксидил болон финастерид зэрэг бүтээгдэхүүнүүд үсийг хамгаалахад үр дүнтэй байж чадна.

  • Бэлгийн үйл ажиллагааг таны эрүүл мэндийн ажилтан силденафил эсвэл тадалафил зэрэг батлагдсан олон эмээр эмчилж чадна.


 

Comentários

Avaliado com 0 de 5 estrelas.
Ainda sem avaliações

Adicione uma avaliação
Logo
  • Instagram
  • Facebook
  • Twitter

© 2024 Hariult.com

bottom of page